Засгийн газраас Түр журам гаргаж маргаашнаас эхлэн орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг шат дараатай гаргаж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон бусад аймгуудад хязгаарлалтад орсон 85 мянган ирэн цахимаар хот хооронд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Хот хооронд зорчих хүсэлтэй иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдсаны дараа 48 цагийн дотор зорчих шаардлагатай.
АТҮТ-ийн Удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Нэг автобусанд 40 талсалбар бичигдэнэ. Ингэхдээ гурван вокзал дээрээс хөдөлнө. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Ховд чиглэл рүү явах иргэд Драгон төвөөс зорчино. Харин Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай, Булган чиглэл рүү зочих иргэд зүүн аймаг руу явдаг авто вокзалаас, Өвөрханэгай, Төв аймаг, Завхан, Дундговь, Хөвсгөл чиглэлийн иргэд Лавайгаас хөдөлнө” гэлээ.
Мөн хот хооронд хувийн унаагаар зорчих хүсэлтэй иргэд шинжилгээ өгсөн бичигтэй байх шаардлагатай бөгөөд очсон газраа гэрийн тусгаарлалтад 14 хоног орсны дараа коронавирус илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)