АНУ-ын эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж гаргасан байна.
Уг зөвлөмжөөр улс орнуудыг 1- 4 түвшингээр ангилжээ. Тодруулбал, нэг дэх түвшин “бага эрсдэлтэй”, хоёрдахь нь “дундаж эрсдэлтэй”, гуравдахь нь “өндөр эрсдэлтэй” бол дөрөв дэх буюу хамгийн өндөр түвшин нь “маш өндөр эрсдэлтэй” хэмээн ангилжээ. Харин Монгол Улс нэг буюу “Бага эрсдэлтэй” орны тоонд багтжээ.
Тэгвэл хойд хөрш ОХУ-ыг түвшин дөрөв буюу “Маш өндөр эрсдэлтэй” орноор нэрлэсэн байна. Энэ ангилал 2020 оны эхний арван сарын нөхцөл байдлыг үнэлсэн үнэлэмж бөгөөд “Бага эрсдэлтэй” гарсан гэж тайвширч огт болохгүй юм.