Засгийн газрын шийдвэрээр Улсын хэмжээнд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг цуцалж, халдвар гараагүй аймгуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Мөн Архангай, Сэлэнгэ, Улаанбаатарыг бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчлэн тогтоосон.
Энэ хүрээнд аймаг, сумдын Засаг дарга нарт тухайн газраа авто хэрэгслийн хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх эрх олгосон билээ.
Тэгвэл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирус өвчин дэгдсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлж Хилийн авто замын боомтоор ачаа бараа тээвэрлэсэн болон бусад хот, орон нутгаас ирж буй хүнд даацын авто машинуудыг нутгийн гүнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлан 3-р багийн "Бүрд" авто зогсоолд зогсоохоор болжээ.