Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдвараар бүртгэгдсэн иргэний явсан зам маршрутын дагуу ЗӨСТ-өөс хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна.
Сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, нэгдүгээр хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5,020 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийгдлээ.
Тус суманд хоёр хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан юм.
Эх сурвалж: МХЕГ