Монгол Улсын дотоодын халдвар өнөөдрийн байдлаар нийт 801 болоод байгаа. Тэгвэл манай улсад анх бүртгэгдсэн халдварын голомтын эхний нууц үе дууссан бөгөөд хавьтлуудыг бүрэн хяналтандаа авсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусний халдварын анхны тохиолдолоор бүртгэгдсэн Д-ийн хавьтал болсон 40 хүнээс халдвар бүртгэгдсэн. Мөн ойрын хавьтлын 400 орчим хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулсан. Ер нь эхний халдварын голомт болон төмөр замын халдварыг хяналтандаа бүрэн авсан. Харин одоо бариа заслын халдварын хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна" гэв.
Б.Бат