Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “нэг халдвартай иргэнд найман сая төгрөг зарцуулж байгаа талаар их ярьж байна. Үүнийг эмчилгээний зардал, ЭМЯ-ны салбар зөвлөлийн судалгаагаар гаргасан.
ДЭМБ бусад өндөр хөгжилтэй орных шиг зардлыг нарийн гаргаж чадаагүй. Гэхдээ 6.7-8.9 сая гэж гаргасан. Хөнгөн хэлбэрийн хүмүүс их байгааг та бүхэн мэдэж гэж байгаа. Хөнгөн хэлбэрийн хүмүүст үнэтэй эм тариа хийх шаардлагагүй.
\Хамгийн гол нь халдварыг цааш тархаахгүй байхаар сайн хянаж, эмчилж гаргах нь чухал.
Тайлбар хийхэд багаж тоног төхөөрөмжүүдэд ашиглагдаж байгаа урсгал зардал, эмч нарын илүү цагийн зардал, хоол хүнс, үндсэн цалингаа авч байгаагаас гадна гадуур энэ хүмүүст зориулж тандалт судалгаа хийж байгаа. Энэ мөнгөн дээр эмзэглэх хэрэггүй. Өндөр үнэтэй гээд гайхашруулаад байх нь чухал биш. Хамтын ажиллагаагаар явж байгаа учраас буруу тоо гараагүй гэдэгт итгээрэй" гэлээ.
А.Сүх