Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, таван жил, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм.
Ташрамд өгүүлэхэд энэ сарын нэгний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг шүүх давж заалдах шатны шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Баярцогт нарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргаж, улмаар өчигдөр шүүх хурал эхэлсэн. Гэвч нөгөө талын өмгөөлөгч нар хэргийг тусгаарлах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байдаг. Тиймээс С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг тусгаарлан шийдэж буй юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)