Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 47 гомдол шалгагдаж байна.
Харьяаллын дагуу 3 гомдлыг холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)