Нэр бүхий иргэн Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх зарчмыг болон мөн хуулийн 47.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “49.1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, 49.2 дахь хэсэгт ....төр... байгууллагын албан тушаалтан .... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна.
Үндсэн хуулийн Цэц энэ дагуу маргаан үүсгэсэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд дунд суудлын хуралдааныг товлоод байсан ч бүх нийтийн бэлэн байдалтай холбоотойгоор хойшлуулж, ийнхүү өнөөдөр хэлэлцэхээр болж байна.
Хуралдаанаар сонгуульд нэр дэвшигчийг хэргийн газар дээрээс баривчилснаас бусад тохиолдолд СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр баривчлахыг хориглох нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэх юм.
Хамгийн сүүлд гэхэд л Сэлэнгээс УИХ-д нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг баривчлан саатуулсан, өмнө нь ч “Содмонгол”-ын Ц.Анандбазарыг сурталчилгааных нь үеэр мөн цагдан хорьж, шүүхээс ял оноож байлаа. Энэ мэт шүүх байгууллага бусдаас хараат ажилладаг, улс төрийн шалтгаанаар хэн нэгнийг шүүдэг явдлыг таслан зогсооход өнөөдрийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарах шийдвэр ихээхэн чухал юм.
Сэтгэгдэл (1)