“COVID-19” цар тахлын үед битүү орчинд бөөгнөрөл үүсгэвэл халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж буй. Үүнтэй холбоотойгоор хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудад, цагдан хорих байруудад байгаа хүмүүст ямар арга хэмжээ авч байна вэ.
Хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх тухай асуудлыг ярьж байгаа эсэхэд Хууль зүйн сайд Х.Нямбаатар хариу өглөө.
Тэрбээр “ШШГЕГ-ын харьяа нээлттэй болон хаалттай хорих ангид 4500 ялтан ял эдэлж байна. Мөн цагдан хорих байранд 1000 гаруй гээд нийт 6300 хүн хорих ангид байна.
Тэднээс архаг суурь өвчтэй, цар тахалд эн тэргүүнд нэрвэгдэж болохоор 65-аас дээш настай 700 гаруй хүний судалгааг гаргаад байна” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)