Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарсан.
Тодруубал, тус ломбардны гурван ажилтан ажлаа хийж байхад нь тус хоёр этгээд ажилчдад хутга тулган сүрдүүлж, хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон 1 сая 30 мянган төгрөгийг тус ломбарднаас дээрэмдсэн байгаа юм. Тэгвэл тус хэрэгт холбогдуулан 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, 3 удаагийн ял шийтгэлтэй М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж эхэлжээ.