Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч, ДХИС-ийн сонсогч нар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчиж, архи согтууруулах ундаа худалдан борлуулсан таван зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцуулан ажиллажээ.
Хорио цээрийн дэглэмийн хугацаанд зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-д заасан "Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.
Сэтгэгдэл (2)