Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр хэлэлцэж буй юм.
Энэ үеэр сайд Х.Нямбаатар горимын санал гаргасан юм. Тэрбээр Монгол Улсын нийт 518 шүүгчийг дөрвөн жилд нэг удаа хуралдуулж, энэхүү хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгож, огцруулах асуудлыг хэлэлцэхээр болж байна.
Гэхдээ хуралдаан гэхээр шүүх хуралдаанаас ялгагдахгүйгээр уншигдаад байгаа учраас чуулган гэж нэрлэх. Тодруулбал, бүх шүүгчид дөрвөн жилд нэг удаа чуулна хэмээн оруулахыг санал болголоо.
Энэ дагуу санал хурааснаар гишүүдийн 67 хувийн саналаар 518 шүүгч дөрвөн жилд нэг удаа чуулж байхаар боллоо.