Төрийн мэдээлэл сэтгүүлд Улсын Дээд шүүхийн шүүгчдийн хуралдааны шийдвэрийг нийтлэхээр ярьж буй юм. Энэ талаар Ц.Мөнх-Оргил гишүүн “Дээд шүүх хэлэлцдэг хэргийн тоо цөөрнө гэж ойлгож байгаа. Доод шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, Дээд шүүхийн гаргасан тайлбартай шийдвэр нь зөрсөн зэрэг гомдол их байдаг.
Тиймээс энэ бүгдийг эцэслэхийн тулд гарцаагүй хэвлэхээр болж байна. Тэгэхгүй бол шүүх өөрсдөө дотооддоо Шүүхийн мэдээллийн сэтгүүл гэж шинэ юм гаргахаар болох юм.
Тиймээс Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлээд хамгийн гол нь сэтгүүл шүүгчдийн гар дээр очдог байх ёстой юм.