Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй холбоотой маргаан үүсч, төслийг санаачлагч Н.Нямбаатар гишүүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хязгааргүй эрх мэдэл өгөх гэлээ хэмээн Б.Энхбаяр гишүүн бухимдав.
Тэрбээр “С.Зориг агсны хэргийн яллагдагчдын гомдлыг хэлэлцэхэд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрөө ороод даргалаад шийдчихсэн шүү дээ. Талбай дээр хууль шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн том жагсаал болсон.
Тэр дунд Х.Нямбаатар гишүүн та явж байсан. Та яагаад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хязгааргүй эрх мэдэл өгөх санал гаргаад байгаа юм бэ. Хязгааргүй эрх мэдэл өгөхгүй, өгч болохгүй” гэв.
Сэтгэгдэл (1)