Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг шүүх Дээд шүүхийн хуралдаан өнөөдөр болно.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан.
Харин шүүгдэгч Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасч, таван жил таван сар хорих ял оноосон бөгөөд Давж заалдах шатны шүүх тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.
Б.Бат
Сэтгэгдэл (3)