Буяны ажлын QR кодтой автомашинаар замын хөдөлгөөнд оролцож, хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Цагдаагийн алба хаагчид иргэн Ж.А нь 1х-2х-УХХ улсын дугаартай буяны ажлын QR кодтой автомашинаар замын хөдөлгөөнд оролцож 1 л хэмжээтэй “Болор” архи 1 ширхэг, 1 л хэмжээтэй “Эдэн” архи 1 ширхгийг худалдан борлуулсан зөрчлийг илрүүлсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах долоодугаар байрны орчимд “Бүргэд такси үйлчилгээ”-ний жолооч А нь 0х3х-Ухх улсын дугаартай автомашинаар 0,75 л хэмжээтэй “Экспорт” архи 7 ширхгийг гар дээрээс худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)