УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг шүүх Дээд шүүхийн хуралдаан Дээд шүүхэд эхэлсэн. Тэгвэл шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан.
Шүүх хуралдааны тов зэрэг мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Ташрамд өгүүлэхэд, шүүгдэгч Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасч, таван жил таван сар хорих ял оноосон бөгөөд Давж заалдах шатны шүүх түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн байдаг.
Б.Баатар