Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүх Дээд шүүхийн хуралдаан эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хурлыг хойшлуулжээ.
Ташрамд өгүүлэхэд, шүүгдэгч Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан. Харин Давж заалдах шатны шүүх түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.
Б.Бат