Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Хариуцлагаа үүрч, Ерөнхий сайдын эрхэм нэр хүндтэй албанаасаа огцорч байна

2021-1-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ.


Тэрбээр  “Өчигдөр сэтгэл санааг эмзэглүүлсэн үйл явдал болсон. Би эцэг хүн, үр хүүхэдтэй. Надад эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэл эмзэглүүлсэн явдалд  тэр эмэгтэйгээс, нийт ард иргэдээсээ хариуцлагагүй ажилласан нөхдийн өмнөөс, мөн хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би ард түмэндээ ээлтэй үйлчилдэг төр, засаг байгаасай гэж бодож, эрмэлзэж, хичээж ирсэн.

Цар тахал аюулт өвчин нөмөрч, монголчууд бид хүндхэн цаг үед амьдарч байна. Цар тахлыг амжилттай давж гарахын төлөө Засгийн газар, УОК  бүхий л чадлаа дайчилж ажилласан.

Амжилт бүтээл ч байгаа, алдаа оноо ч байгаа. Өнөөдөр Монгол Улсад халдвараар хүн эндээгүй байна. Өмнө түүхэнд хийж байгаагүй ажил. Хийж үзээгүй ажлаа хийхэд алдаа, оноо гардгийг хүн бүхэн мэднэ. Өдөр шөнөгүй хүч бололцоогоо дайчилж, гэр бүлээ орхиж, цар тахлын голомтод ажилласан хүмүүст талархаж, баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдлаа. Тиймээс шат шатандаа хариуцлага, дэг журмыг сайжруулж, алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр, засаг байх ёстой. Үүнийг би байнга сануулж ирсэн. Энэ алдаанаас болж манай танхимын хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн, офицер хүн. Дайны тулаанд хамт орж, үхэх, сэхэхээ үзнэ,  энэ кабинетаараа элэг бүтэн ажиллана гэж төлөвлөсөн. Харамсалтай нь, чадсангүй. Харамсч байна.  Ард түмэн маань нэн ялангуяа залуус Төв талбайд цуглан жагсаал, цуглаан хийсэн. Би үүнийг маш зүйтэй гэж бодож байгаа. Тэдний тавьсан шаардлагыг би хүлээж авч байна. Энэ хариуцлагыг би Ерөнхий сайдын хувьд үүрэх ёстой.

Хариуцлагыг хамтаараа үүрдэг гэдэг хүмүүжлийг хүүхэд байхаасаа л  олж авсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаасаа огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Итгэж, найдаж явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуусыг үймээнд турхирч, санхүүжүүлж, улстөржүүлсэнд  миний итгэл найдвар үнэхээр алдарлаа. Засгийн газрыг тогтворгүй байлгах, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах ийм зүйл төлөвлөж байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн янз бүрийн зүй бус харьцаа үүсэхвий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймээнд татагдан орохвий, монгол хүн амь насаа алдахвий гэхээс сэрэмжилж  байгаа юм. Долоодугаар сарын 1-ныг бид мартаагүй.  Ийм явдал  дахин бүү гараасай гэж хүсч байна. Миний шийдвэр ч үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь, энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн сонгууль руу чиглэсэн  улс төрийн акцыг удаа дараа хийж ирлээ. Ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Цаашдаа ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Мөн энэ үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой гэж намын даргын хувьд бодож байгаагаа илэрхийлье. Тиймээс улс орны тогтвортой байдал, ард түмний амгалан тайван байдлыг бодож, цар тахлын энэ хүнд цагт улс төрийн янз бүрийн үймээн самуун гарахвий гэхээс сэргийлж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Тиймээс огцорч байна.  Маргааш нөгөөдрөөс шинэ Ерөнхий сайдыг  томилох ёстой.  Цар тахлын хүнд цагт улс төр хийж суух цаг биш. Тогтвортой байдлыг хангах ёстой. Ард түмнээ аюулт халдвараас  хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой. Бид цар тахлыг харьцангуй хумьсан. Цагаан сарын дараагаас вакцин оруулж ирэх асуудлыг тохирсон. Эхний ээлжид вакцин нийлүүлэхээ Энэтхэгийн Засгийн газар мэдэгдсэн.

Миний бие улс төрөөс яваагүй. Урьдын адил Монгол Улс, хүн ардынхаа төлөө хүчин зүтгэнэ.

Надтай таван  жил хамт ажилласан хэвлэлийнхэндээ баярлалаа. 2015 онд Ерөнхий сайдаар анх томилогдсон. Таван жил эрхэм нэр хүндтэй албыг хашлаа. Гацаад байсан олон арван төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаанд орсон. Улаанбаатар утаанаасаа салж эхэллээ.  Хийсэн бүтээсэн ажил гэвэл их зүйлийг ярина. Дэмжлэг үзүүлж байсан хэн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.176.155)
    Энэ этгээд нэг юмны үнэр авав бололтой. Ёслоод дөвчигнөөд байсан ичмээр туучий юмаа. Төрийн хүний ноён нуруу хаачсан бэ?
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.191.93)
    Огцорч биш зугатаж байна.
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.135)
    awch chaddag xayj chaddag bx estoi ajiliin amjilt xvsie
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.142.158)
    Ажлаа хаяад зугтдаг л хулчгар дүр болчлоо доо.
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.212.118.164)
    Рио тинтод худалдагдчихсан. Нэг талаасаа ард түмэн ОТ гэрээг шинэчилэхийг шаардаад бдг, нөгөө талаасаа Сүбатболдын хойноос ороод рио тинтогоос баахан авилгал авчихсан. Зугатахаас өөр ямар ч арга алга. Ашгүй нярай биетэй эмэгтэй далим гаргачихлаа
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • хо (202.9.46.116)
    Рио Тинто огцруулсан юм биш үү
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    6 цаг 32 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    6 цаг 38 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 4 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 26 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 31 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК