Шинэ оны дараахан "Цэс хайрхан" ХХК-ийн "хуурамч" гэх оргилуун дарстай холбоотой мэдээлэл иргэдийг бухимдуулаад байсан. Тэгвэл ШӨХТГ дээрх байгууллагыг 20 сая төгрөгийн торгож, зөрчлийг арилгуулах албан даалгавар өгсөн байна. Тодотговол "Цэс хайрхан" ХХК нь бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн гэж үзээд 20.000.000 (Хорин сая) төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг гаргажээ.
Б.Баатар