Грийн хаус” нэртэй амралтын газар нь нууцаар үйл ажиллагаа явуулж байсныг шалгалтаар илрүүлсэн байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” амралтын газар нь 3 байшин, 1 монгол гэрт нэр бүхий 24 иргэнийг хүлээн авч нууцаар зөвшөөрөлгүй амралтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан зөрчлийг илрүүлжээ.
Иргэд, Аж ахуй нэгж байгууллагууд Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийг дагаж мөрдөхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)