Өнгөрсөн зургадугаар сарын 20-ны өдөр "Тв4" телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нар зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Уг хэргийн шүүх өнөөдөр болж, шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцсон байна.
Тодруулбал, Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо. Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулаад байна.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл (1)