Хотын дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.
Тэрбээр надад холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсон нь өршөөлийн хуульд хамрагдахыг зорьж байна гэх худал мэдээлэл сүүлийн үед гарч байна. Тиймээс би дараах мэдэгдлийг гаргаж байна гэв.
Нэгдүгээрт, Шүүх хурал хойшилсон нь өмгөөлөгч нар цар тахлын улмаас хорионд орсоны улмаас хойшилсон.
Хоёрдугаар, Би төлөвлөгөөтэйгээр нураагаа хугалаагүй. Харин ч шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэж, эмчилгээний дэглэмээ зөрчиж, шүүх хуралд оролцож байсан.
Гуравдугаарт, Намайг гэмт хэрэгт холбогдуулахын тулд маш олон гэм зэмгүй хүмүүсийг яллагдагчаар татсан. Тиймээс шударга ёс тогтоохын тулд цаг алдалгүй шүүх хурлыг хурдан хийлгэхийг хүсч байна.
Дөрөв, Хэрэг хянан шийдвэрлэх явцад намайг гэмт буруутай мэтээр олон нийтэд мэдээлж ирсэн. Үүний илрэл нь н.Золзаяа пропурорын мэдэгдэл гэж үзэж байна. АТГ-ын прокурор хавтаст хэрэгт авагдсан зүйлийг удаа дараа олон нийтэд мэдээлсэн. Би н.Золзаяа прокурорыг шүүхэд өгөх болно.
Тав, Намайг элдэв янзаар гүтгэх оролдлого байнга явж ирсэн. Ер нь ямар учраас үргэлж намайг гүтгэж, дайраад байдаг талаар Ерөнхий прокурорт хандах болно" гэлээ.
Р.Алтан
Сэтгэгдэл (6)