Монголбанкнаас иргэдийг АТМ-аас мөнгө авахдаа нууц дугаараа хүнд харуулахгүй байх, интернэт банкаар гүйлгээгээ хянахыг анхааруулав. Тус банкны мэдээлснээр, өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар төлбөрийн системийн тоон үзүүлэлтээр нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийжээ.Тодруулбал, виза карт ашиглан 90 удаа 42.9 сая төгрөг залилсан бол цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилсан байна.
Картын төрлөөр:
- ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг
- Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг
- ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг
- Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг.
Төхөөрөмжийн төрлөөр:
- ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг
- ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг
- Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийсэн байна.
Монголбанк дээрх сануулгыг удаа дараа өгдөг ба АТМ-аас мөнгө авахдаа дэргэд тань сэжигтэй хүн байвал эсвэл хэн нэгэн хүч хэрэглэн мөнгө авахуулах гэвэл виза картынхаа нууц дугаарыг урвуугаар нь хийхийг мөн сануулж байна. Ингэснээр танд эрсдэл учирчээ гэх мэдээлэл холбогдох газарт тэр дороо очих бөгөөд цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авах юм байна.
У.Тэргэл