Сагсан бөмбөгийн тамирчид өчигдөр зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд хүн нас барсан гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллагад ирж, цагдаагийн албан хаагчид очиж ажилласан.
Дуудлагаар очиход 23 настай Ц гадны нөлөөтэй нас барж, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна. Цагдаагийн байгууллага хуулийн хугацаанд нь шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл прокуророос зөвшөөрөл авч байж мэдээлэл өгөх болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)