Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Төртогтох: Инновацийн бүтээл болох “Гэрэлт самбар”-ыг ашиглаж, цахим хичээл явуулахад илүү үр дүнтэй нь батлагдсан

2021-5-03
0
ЖИРГЭХ

Коронавирусний цар тахлаас шалтгаан олон зүйлс хүссэн ч, эс хүссэн ч хувьсан өөрчлөгдөж байна. Цахим орчин, цахим сүлжээг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулдаг технологи манай улсад төдийлөн нэвтэрч эхлээгүй байсан бол өдгөө энэ бүхэнд хүн бүр суралцаж байна. Энэ л үед нэгэн нүдээ олсон инновацийн бүтээл МУИС-ийн Физикийн тэнхимээс “төржээ”. Тодотговол, МУИС-ийн Инноваци, Технологи Дамжуулах Төвөөс зарлан хэрэгжүүлдэг Инновацийн төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Spenum” төслийн хүрээнд “Гэрэлт самбар” бүтээж, ашиглалтын гэрчилгээгээ гардан авсан байна. 

Онлайн хичээл, влог бэлтгэхэд зориулсан зөөврийн “Гэрэлт самбар” нь багш хичээлээ уламжлалт самбарт зааж буй мэт хялбархан. Гэхдээ нүүр царайгаа халхлахгүй, нуруугаа харуулахгүйгээр суралцагчийн анхаарлыг татаж, үр дүнтэй дижитал хичээл бэлтгэхэд зориулсан инновцийн төхөөрөмж юм.


Тус бүтээлийн талаар “Spenum” төслийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш Т.Төртогтохтой ярилцлаа.  

-Та төслийнхөө талаар бидэнд таницуулаач?

-Монгол Улсын Их сургууль багш, оюутнууддаа зориулан гарааны компани байгуулах боломж олгодог. Үүний хүрээнд зарласан инновацийн төсөл амжилттай хэрэгжиж бид гарааны компани байгуулахаар бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. “Spenum” төслийн хүрээнд МУИС-ийн Физикийн тэнхимийн багш нар физикийн хичээлийг онлайн болгож, оюутнууд төдийгүй бүхий л насныханд энэхүү хичээлийг илүү сонирхолтой, үр өгөөжтэй болгохыг зорьсон. Үүнийгээ тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих багшийн сургалтын арга технологид суурилж явуулах явцад “Гэрэлт самбар”-ыг бүтээсэн.

-Танай тэнхим болон МУИС-ийн багш нар энэхүү бүтээлээр цахим хичээлээ явуулж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Олон багш нар ашигласан, мөн одоо ч ашиглаж байгаа. Хичээлийг онлайнаар ороход илүү сонирхолтой, үр бүтээлтэй байхыг бодолцож хийсэн.

-Коронавирусний цар тахалтай холбоотойгоор бүхий л шатны боловсролын үйл ажиллагаа цахимаар явж байгаа. Гэтэл эцэг, эхчүүд цахим хичээлийг төдийлөн үр дүнгүй байгаа талаар хэлдэг шүү дээ. Багш нар хичээлээ энэхүү самбарт явуулбал хүүхүүдэд илүү сонирхолтой байх нь ээ?

-Цахим хичээл нь зөвхөн багш хичээлээ заагаад сурагчдад хүрдэг зүйл биш. Энэ нь яг л кино шиг бүтдэг. Багш эхлээд хичээлээ заана. Харин түүнийг нь контент болгоно гэдэг мэргэжлийн багийн ажил. Мөн цахим хичээлийг хэрхэн ойлгомжтой байлгах уу гэдэг нь боловсрол судлалын ажил. Ингээд харахад энэ бүхэн нь бүхэл бүтэн нэг цогц ажил болж хүүхдүүдэд хүрч байна гэсэн үг л дээ. Бидний хувьд онлайн хичээлийг илүү сонирхолтой байлгахын тулд хэрэглэж буй арга хэрэгслээс “Гэрэлт самбар” нь хамгийн бест нь юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Багш нар цахим хичээлийн үед энэхүү “Гэрэлт самбар”-ыг ашиглавал өөрт хялбар байдлаар сурагчдад ойлгомжтойгоор хичээлээ явуулах бүрэн боломжтой. Учир нь, багш цаашаа хараад ногоон самбар дээр хичээл заахаар сурагчдад уйтгартай, ойлгоход бэрх санагддаг. Харин “Гэрэлт самбар”-ыг ашигласнаар багш сурагчид руугаа нүүрээ харуулаад хичээлээ заах нь илүү ойлгомжтой басхүү сонирхолтой байх юм.   

-Энэхүү самбарыг ашиглаад онлайн хичээл явуулах нь үр дүнтэй байна гэсэн судалгаа байдаг болов уу?

-Байгаа. МУИС-д яг онлайн сургалтын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байдаг. Тухайлбал манай “Багшийн хөгжил, цахим сургалтын төв”-ийн эрхлэгч багш гэрэлт самбар ашиглан цахим хичээл явуулах нь үр дүнтэй гэдгийг онцолж байсан. Энэ төвд манай гэрэлт самбар ашиглагдаж эхэлсэн байгаа. Мөн манай тэнхимийн багш нар “Гэрэлт самбар” дээр явуулсан сургалтаа туршиж үзсэн. Youtube дээр “Spenum” гэсэн хаяг үүсгэж, тус самбар дээр явуулсан хичээлээ байршуулахад маш олон хүнд хүрч, таалагдсан. Тодруулбал, энэхүү технологийг ашиглаад цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад үр дүнтэй байгаа нь батлагдсан.

 -Самбарыг ямар материал ашиглан хийсэн юм бол?

-Гэрэлт самбарыг олон улсад ашигладаг. Үүнийг хийх арга маш энгийн. Самбарын хувьд дотоод бүрэн ойлт буюу шилний дундуур гэрэл тусгах байдлаар хийсэн. Гэрэл нь гадаргуу дээр бичигдсэн неон үзэгний өнгийг улам тодруулж харагдуулдаг. Бид энэхүү бүтээлийг багш нар цахим орчинд хичээл заахад илүү хялбар байхыг бодолцож, олон иннавацийн шийдлийг гаргаж өгснөөрөө онцлог. Тухайлбал, математик, физик гэх мэт диаграм зурдаг хичээлүүдийг хялбар явуулах үүднээс чиглүүлэгч хийсэн. Мөн шилийг тогтоож байгаа байдал, зөөврийн авч явахад хялбар байх зэргийг бодолцож бүтээсэн.

-Самбарын гол түүхий эд болох шилээ хаанаас сонгодог юм бэ?

-Бидний олж мэдсэнээр манай улсад хоёр шилний үйлдвэр ийм шил хийдэг. Тэр газруудад захиалж хийлгэдэг. Самбарын шил нь энгийн шилийг бодвол тав дахин бэхжүүлсэн байх ёстой. Харин бэхжүүлэх явцад зам гарах, цэг тогтох зэрэг эрсдэл маш их байдаг. Мөн ихэнх шил ногоон өнгөтэй байдаг бол гэрэлт самбарын шил цагаан өнгөтэй. Хүрээний гэрэл бол энгийн туузан лед гэрэл. Мөн неон үзэг ашиглах технологитой. 

-Самбарын гэрлийн цахилгаан зарцуулалт ямар байдаг бол?

-“Гэрэлт самбар”-ын гэрэл нь 12 вольтоор ажилладаг учир цахилгаан зарцуулалт маш бага. Механик хийц талаасаа олон удаа туршиж байж өнөөдрийн энэхүү бүтээлээ гаргаж авсан.  

-Бусад сургуулийн захиргаа болон багш нар сонирхоод захиалбал та бүхэн хийж, үйлдвэрлэх боломж байгаа болов уу?

-Энэхүү бүтээлийг "Монгол тэмүүлэл" сургууль сургалтын үйл ажиллагаандаа ашигласан. Мөн цахим орчинд байршуулж, багш нар мэдээлэл авснаар бидэнтэй холбогдож захиалах болсон. Хэрэв тухайн сургууль, багш нар сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэхийг хүсвэл Монгол Улсын Их сургууль болон фэйсбүүк дэхь “Spenum” гэсэн хаягаар захиалах боломжтой.

-Самбарын нэг бүрийн өртөг ямар байдаг бол?

-Зөөврийн шилэн самбарын хувьд зах зээлд худалдах үнэ нь 290 мянган төгрөг гэж тогтоосон. Учир нь, бүтээгдэхүүн хийж байгаа хамгийн гол өртөг нь шилэнд байдаг. Үйлдвэрүүддээ очоод шилээ хийлгэх гэхээр шилний дотор нь гэрэл тусгахаар нүдэнд үл үзэгдэх цэг, алдаанууд байдаг. Тиймээс самбарын нэг нүүрийг хийхийн тулд 4-5 удаа захиалж хийлгэх тохиолдол ч байдаг. Энэ нь эцсийн бүтээгдэхүүни үнэд нөлөөлдөг учир дээрх өртгөөр самбарын үнээ тогтоосон.  

-Ярилцсанд баярлалаа. 

Гэрэлт самбар дээр явуулж буй хичээлийг хүргэж байна.

Б.Баатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ҮНЭН (103.26.193.144)
    САЙХАН АЖИЛ БОЛСОН БАЙНА ЛЭЭ
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.24.94)
    Энэ ШУА ийм юм хийдэггүй юмуу
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 30 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 34 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 12 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 29 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 49 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 52 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 53 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 4 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 57 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 0 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 1 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 48 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 3 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 8 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 11 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 17 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК