Эдийн засгийн ухаан гэдэг мэргэжлийн бус хүнд ойлгоход төвөгтэй “дамшиг”. Гэсэн ч яалт ч үгүй бидний идэх хоол, өмсөх хувцастай холбогдож байгаа болохоор сонирхохоос өөр аргагүй. Монголчууд өдөр болгон төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци, хөрөнгө оруулалт гэх үгсийг телевизээр сонсч, сониноос уншсаар байгаад танил дотно болжээ. Гэхдээ үнэ, инфляци багасч л байвал сайн, хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж байвал онц гэж ойлгоод байх шиг. Тэгж ч ойлгуулаад байна. Үнэн хэрэгтээ гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүн тодорхой графикаар биш, гэнэт хурдацтай өсөх нь тухайн орны эдийн засгийн алсын хараанд сөргөөр нөлөөлдөг аж.
Үнэгүй юм хавханд байдаг
Ер нь эдийн засгийг өсч, буурч, томорч, жижгэрч байдгийнх нь хувьд амьд организмтай зүйрлэх нь бий. Тухайлбал, та бидэнтэй шүү дээ. Дөтхөн тайлбарлая гэвэл та бусдын өгсөн болгоныг үг дуугүй идээд л бай. Хүн л болсон хойно нэг цагт гэдэсний багтаамж нь дүүрнэ, түгжирнэ, эсвэл гэдэс нь өвдөж “ОО” орох хэрэг гарна. Үүн шиг эдийн засгийн бодит чадамжаас хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт орж ирвэл манай бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт гүйцэж түрүүлж чадахгүй. Тэгэхээр мөнгө бодит зүйл авахад биш, цэвэр үнийн өсөлт болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл инфляци өсч байгаа нь тэр. Монголын эдийн засаг 2011 оны эхний гурван улиралд 16.7 хувь өссөн боловч хэрэглээний үнийн өсөлт 10.4 хувьд хүрчээ. ДНБ 1800 доллар болж, хятадаас давлаа гэж баярлаж байх хооронд энгийн иргэдэд хамгийн их ачаа үүрүүлдэг инфляци “хаданд гарах” нь.
Засгийн газар төсвийн тодотгол хийнэ гэж яаравчлан, бараг л өдөр алгасалгүй хуралдаж байгаа билээ. Харин эдийн засагчид “Энэ мөнгийг дэлхийн эдийн засаг эвгүй байдалд орчихоод байгаа үед хадгалаад, авдрандаа хийх нь дээр гэж” дор дороо л ярьж байна. Өнөөдөр уул уурхайн салбарт бөөн бөөнөөрөө нэмэгдэж, төсвийн тодотголд орж байгаа мөнгө хамгийн эрсдэлтэй нь. Нэгд, зах зээл рүү цутгаж байгаа тэр их мөнгийг үнэгүйдүүлэхгүйн тулд төв банкнаас хумих бодлого барьж, банкны зээлийн хүүг нэмэгдүүлдэг. Тэгэхээр жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авч чадахаа больж, хүнд байдалд орно гэсэн үг. Зээлийн хүү сүүлийн арван хэдэн жилд бага багаар буурсаар ирсэн ч өнөөдөр 2008, 2009 оны санхүүгийн хямралын үеийнх шиг хорин хэдэн хувьд хүрэх магадлалтай байгааг албаныхан хэлэв. Хэрэв энэ онд төсвийн тодотгол гэж 600 гаруй тэрбумыг зах зээл рүү цутгалгүй, хадгалвал инфляци тогтворжиж, хэвийн хэмжээнд байх боломжтой гэж Монгол банкны зүгээс үзэж байгаа юм. Гэсэн ч тэр их мөнгө аль хэдийн зарцуулах эзэнтэй болчихсон билээ. Хоёрт, АНУ, европ даяар халдварлаад байгаа эдийн засгийн хямрал манайд нөлөөлөхгүй гэсэн дүрэм байхгүй л дээ. Нэг өдөр дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унаж, гадны хөрөнгө оруулалт зогсвол түүнийг харж амьдарч байсан бид амаараа шороо үмхэх болно. Одоо ч инфляцийн өсөлтөөс болоод монгол төгрөгийн ам.долларыг худалдан авах чадвар оны эхнээс 2.29 хувиар буурчихаад байгаа билээ. Мөн ядуурлын хэмжээ 21 мянган төгрөг тараасны “ачаар” ядуурлын түвшин 2006 онд 32 хувьтай байсан бол 2011 онд 39,2 болтлоо өссөн байна.
Халуурсны шинж
Улс орон ч гэлтгүй, аль ч макро, микро эдийн засгийн тогтворгүй байдал үүсч, хямарч эхлэхийг “халалт” үүсэх гэдэг байна. Манайд энэ халалтын зарим шинж тэмдэг аль хэдийн илэрч эхлээд байгааг эдийн засагчид хэлж байна. Та бидний амьдралд ч мэдрэгдэж байна. “Халалт” үүсч, эдийн засаг хямрах гээд байгааг дараахь шинжээр нь мэдэж болно. Үүнд:
-Өглөө босоод ирэхэд махны мөнгө нэмэгдсэн байх
-Ээж, аав хоёр хадгаламж дахь мөнгөө авч, машин авах тухай ярьж байх /инфляци өсөхөд иргэд мөнгөө үнэгүйдэхээс эмээж, түүнийгээ бодит бараа бүтээгдэхүүн болгодог/.
-Банкууд зээлийн хүүгээ өсгөж “их зан гаргах” .
-Төрийн байгууллагынхан нь ажлаа барахгүй, хувийн хэвшлийнхний хийх ажил багасч, ажлын цагаар кофе ууж суух.
-Зурагтаар Алтанбулаг, Зам-Үүдийн боомт ачааллаа дийлэхгүй, бараа чирсэн хүмүүс дарааллын төлөө зодолдож байгааг үзэх /гаднаас бараа, бүтээгдэхүүн их хэмжээгээр импортловол наад зах нь үндэсний үйлдвэрлэгчдийн орлого багасч, хувийн секторт сөргөөр нөлөөлнө/.
Өнөөдөр манай эдийн засаг хүнээр бол өдөрт долоо, найм хооллочихоод тэрэндээ цадахгүй, шөнө босож хөргөгчөө ухаж байгаа хүнтэй адил болов. Уг нь гэнэт идэх гэдсэнд халтай гэдэг дээ. Төсөв, төрийн байгууллагын данхайж дарайгаад байвал, хувийн хэвшил нь жижгэрнэ. Ер нь тэгээд хувийн сектор гэдэг чинь төрийн албанд ажиллаж байгаа 140 мянга гаруй хүнээс бусад нь гэсэн үг. 140 мянган хүний орлого нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэг гэр бүлийн хоёр нь төрийн албанд байлаа гэхэд ах нь, дүү нь, хүүхдүүд нь хувийн секторт ажилладаг тул тэдний олох ёстойг нэмж олох хэрэгтэй болно. Ингээд төсөвт ирэх их мөнгө гинжин урвалаар танай гэр бүлд сөргөөр нөлөөлөх нь. Ямартаа ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг ходоодныхоо хэрээр идвэл өлзийтэй дэг.
Б.Баярмаа