Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Anand,Harrier & Lexus rx vip auto club”-ын тэргүүн М.Бат-Өлзий: Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал өндөр, эмчлүүлэх хугацаа ч урт. Бид дахин хандивын аян эхлүүлж байна

2022-1-27
0
ЖИРГЭХ

Нуруу, нугасны хорт хавдар гэсэн оноштой бяцхан Э.Ананд хүүд сайхан сэтгэлт монгол түмэн хандив цуглуулснаар хүү БНСУ-ыг зорин эмчилгээгээ эхлүүлсэн. Солонгост очсоны дараа хүүгийн эхний онош дээр дахин таагүй оношууд нэмэгдсэн ч Монгол түмнийхээ сайн үйлсийн буянаар хүү эмчилгээндээ орж хавдраа авахуулсан. Гэсэн ч дараа дараагийн хавдрын дараах эмчилгээнүүд эхэлсэн нь гэр бүлийнхнийх нь хувьд, хүүгийн хувьд дангаараа давахад бэрх болоод буй юм. Тиймээс түүний эмчилгээнд зориулан хандив өргөх сайхан сэтгэлт буянтууд хандиваа үргэлжлүүлж байгаа ажээ. Тухайлбал, хурдны өлгий Сүхбаатар нутгийн уяачид энэ хандивт нэгдэн хүүгийн эмчилгээнд зориулан удамт хурдан хүлгүүдээ хандивлаж байгаа юм байна. Сугалаа явуулж азтан болсон хүмүүс Ананд хүүгийн хандивт өргөсөн хурдан буянгийн эзэд болох нь ээ. Сугалаанд оролцох хурдан хүлгүүд нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Рагчаагийн Оёоо агсны адууны охин шарга даага, Уулбаян сумын уугуул аймгийн алдарт уяач Буяндэлгэрийн Дорждэрэмийн адууны эр хээр даага, Баяндэлгэр сумын уугуул Халзан сумын харьяат аймгийн алдарт уяач Энх-Амгалангийн Амартүвшингийн адууны эр халтар даага, Наран сумын уугуул аймгийн алдарт уяач Адарсүрэнгийн Гантулгын адууны охин бор даага байх юм. Эдгээр удамт хурдан хүлгүүд сугалаанд оролцож, сугалааны мөнгийг Э.Ананд хүүгийн эмчилгээнд хандивлах юм байна. Сугалааг нэг ширхгийг нь 10.000 төгрөг байх бөгөөд нэг хүн хэдэн ч сугалаа авах боломжтой юм байна. Э.Ананд хүүгийн эмчилгээнд зориулах сугалаанд уншигч Та оролцохыг хүсвэл Сугалааны данс: 5447233328 Цэцэгжаргал. Гүйлгээний утга дээр утасны дугаараа бичих бөгөөд тохирол 2022 оны нэгдүгээр сарын 30-нд 21:30 цагаас www.tovch.mn сайтаар шууд явагдана. Мөн хүүгийн эмчилгээнд зориулж “Harrier & Lexus rx vip auto club”-ийнхэн нэгдээд байгаа юм байна. “Anand,Harrier & Lexus rx vip auto club”-ийн үүсгэн байгуулагч, “Э.Ананд хүүд амьдрал бэлэглэе” сайн үйлсийн санаачлагч Мэндбаярын Бат-Өлзийтэй ярилцлаа.


-“Anand,Harrier & Lexus rx vip auto club” автомашины клуб анх хэдэн онд байгуулагдсан бэ. Зорилго нь юуны төлөө байв? Хэчнээн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Манай клуб 2020 оны зургадугаар сард анх үүсгэн байгуулагдаж байсан. Анхны гишүүдээ элсүүлээд энэ жил хоёр жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 1000-аад гишүүнтэй болжээ. Клубын зорилго дүрэм гэвэл идэвхтэй олон залуусыг нэгтгээд нийлээд юу хийж бүтээж болохыг харуулахыг зорьж байгаа. Тэр дундаа сайн үйлсийн аяныг зохион байгуулдаг. Клубын дотоод дүрэмд сайн үйлсийн аяныг жилд хоёр удаа зохион байгуулна гэж заасан байдаг. Тэгэхдээ сайн үйлсийн аяны чиглэлээ зөвхөн хүүхдэд зориулан зохион байгуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд 2021 оны тавдугаар сард хөл хорионы үеэр Э.Ананд хүүд зориулж клубынхээ хоёр дах удаагийн сайн үйлсийн аяныг зохион байгуулж байлаа. Тухайн үед клубынхээ гишүүд дунд хандивын аян өрнүүлж 12 сая төгрөг цуглуулсан. Мөн нийгэмд олон хүнд түгээхэд дэмжиж ажилласан. Мөн манай клубын гишүүн Сүхбаатар аймгийн уяачдын холбооны гишүүн залуу байдаг. Тэр гишүүн маань уячдадаа санал тавиад хурдан удмын 13 адууны төлийг анх сугалаа хэлбэрээр  явуулаад олсон орлогийг 100 хувь Э.Ананд хүүгийн эмчилгээнд хандивлая гэж санаачилж явуулсан. Тухайн үед “Өлзий” телевизээр тус үйл ажиллагаа шууд явагдаж 100 гаруй сая төгрөг цугларсан байдаг. Тэгээд Э.Ананд дүү маань Солонгос улс руу эмчилгээнд явсан. Харамсалтай нь эмчилгээний зардал маш өндөр, эмчлэгдэх хугацаа ч урт байгаа. Жирийн нэг залуу гэр бүл даваад гарахад санхүүгийн бэрхшээл тулгарна. Одоо бол эмчилгээний зардал багасах тал руугаа орсон. Гэсэн ч цуглуулж хуримтлуулсан, хандив тусламжаар босгосон бүх нь өмнөх эмилгээний зардалдаа дууссан. Хүүгээ босгоод авчихмаар байна, тусалж дэмжих арга байна уу гээд Э.Ананд хүүгийн ээж бидэнтэй дахин холбогдсон. Клубын дүрмийн дагуу жилд хоёр удаа сайн үйлсийн аян зохиодог учир ер нь тэгээд ажил хийвэл дуустал дүүгээ бүрэн эдгээгээд эерэг хариугаа авья гэж шийдээд он гаргаад сайн үйлсийн аяныг дахин эхлүүлсэн. Клубын гишүүдээс дахин хандив цуглуулсан. Мөн 12 сая орчим төгрөг цугларсан. Хандивын хайрцгийг гишүүдийн ажлаар аялуулж байгаа. Өмнөх удаагийн сайн үйлсийн аянд оролцож амжаагүй Сүхбаатар аймгийн уяачдын холбооны дөрвөн гишүүн өөрсдийн санаачилгаар хурдан удмын адууны төлийг хандивлаж болох уу? Гээд бидэнтэй холбогдсон. Бид уг санааг дэмжиж дахин нэг удаа хурдан удмын адууны дөрвөн төлийг азтанд өгөх сугалааг орон даяар нэг ширхгийг 10.000 мянган төгрөгөөр явуулах гэж байна. Сугалаа маань энэ сарын 30-нд 21:30 минутаас “Малчин” телевизийн студидээс “Tovch.mn” сайтын шууд лайваар орон даяар явагдана. Монголын ард түмнийг уг үйл ажиллагааг идэвхтэй оролцохыг хүсэж, уриалж байна. Э.Ананд дүүд маань амьдрал хайрлаарай гэж хичээнгүйлэн хүсэж байна.

-Э.Ананд хүүгийн биеийн байдал хэр байгаа вэ? Та хэд ээжтэй нь холбоотой байгаа юм байна. Цахим орчинд бол Э.Ананд хүүгийн хагалгаа амжилттай боллоо гэсэн мэдээлэл нийгэмд нэлээд явсан.

- Э.Ананд хүүгийн ээжтэй өнгөрсөн хавраас хойш байнгын холбоотой байгаа. Хүүгийн биеийн байдал эмчилгээний явц зэргийг бүгдийг нь асууж байгаа. Саяхан нэг шинжилгээ өгсөн байна. Э.Ананд дүүгийн маань хувьд одоогоор зургаа дах химийн эмчилгээндээ ороод дууссан. Тэгээд эцсийн үр дүнгээ үзэхээр шинжилгээ хийлгэсэн гэсэн. Тэр хариу нь хоёр хоногийн өмнө гарсан MRI, PET CT гээд шинжилгээний хариу сайн гарсан. Бусад эрхтэн рүү үсэрхийлсэн зүйл байхгүй гэж гарсан гэсэн. Одоо хамгийн гол чөмөгний шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм байна. Тэр шинжилгээгээр цусны хавдрын хариу эцсийн байдлаар гарна. Тэр хариу л хамгийн эцсийн шинжилгээний хариу. Энэ хариу нь сайн гарвал гол чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилдаа орно.

-Танай клубын хувьд жилд хоёр сайн үйлсийн аян хийдэг гэж ярилаа. Э.Ананд хүүд туслах үйл ажиллагааны дараагийн сайн үйлсийн аян юу байх вэ? Төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Хувь тавилан зураг төөрөг гэж юм байдаг юм шиг байгаа юм. Бид яг хайж гүйж яваагүй ч гэсэн анхны сайн үйлсийн аянг эхлүүлье гэж яриж эхлэхэд л Э.Ананд дүү маань гарч ирж бидэнтэй холбогдсон. Тэгээд л бид чадлаараа туслая гэж явж байгаа.  Дараагийн төлөвлөсөн зүйл гэвэл намар наймдугаар сард бүтэн өнчин, олон дүү нарынхаа төлөө, амьдралын төлөө зүтгэж байгаа аав ээжгүй, ах эгч нар амьдралаа авч яваа залуусаа дэмжих зорилгоор тухайн хороо, Засаг даргатай нь ярилцаж байгаад газрыг шийдүүлээд шийдэж өгсөн газар дээр нь байшин барьж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай клубт олон салбарын залуусууд бий. Олон ч барилгын салбарын залуучууд байгаа тиймээс энэ ажил амжилттай болох байх гэж бодож байна.

-Тэр хүнийг яаж сонгох нь одоогоор тодорхойгүй байна уу?

-Тухайн үеэр сонгоно. Сайн үйлсийн аяны маань зорилтод хүндээ л хүрч чадвал цаашдын ажил явахад амар байдаг.

-Гадуур унаж байгаа машин бүрийн л клуб байна. Танай клубын гол бусдаас ялгарах онцлог вэ? Гишүүнчлэлээ хэрхэн авдаг вэ? Хураамж гэж байдаг уу?

-Анх байгуулагдаж байхдаа манай клуб тоон дээр анхаардаг байсан. 1000 болно гэсэн зорилготой байсан юм. Гишүүн 1000 болоод ирэхээр чанар дээрээ анхаарч эхэлж байна. Идэвхтэй гишүүдээ авч үлдээд идэвхгүй гишүүддээ хасаад чанар дээр анхаарч эхэлж байгаа.  Мэдээж “Harrier & Lexus rx” автомашиныг унадаг эзэмшдэг байх ёстой. Хоёрт манайд татвар хураамж гэж байхгүй. Залуус нэгдээд л манай эрхэм зорилго сайн үйлсийн аян болон олон хөтөлбөр үйл ажиллагаа байдаг. Жилд хоёр удаа мод тарих, улиралд нэг удаа уулзалт цугларалт хийнэ, цасны баяр, танилцах үдэшлэг, шинэ жил, жилийн ой, наадам, спортын арга хэмжээг жилдээ мөн хоёр удаа хийдэг. Эрхэм зорилго маань залуучуудыг нэгтгээд эв найртай байх л зорилготой клуб.

А.Болдбаатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    1 цаг 39 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2 цаг 42 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    3 цаг 18 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    3 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    4 цаг 33 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    5 цаг 18 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    5 цаг 20 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    5 цаг 25 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    5 цаг 30 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    8 цаг 59 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    10 цаг 2 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    10 цаг 22 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    10 цаг 27 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    11 цаг 3 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    11 цаг 23 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    11 цаг 39 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК