Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Хонгорзул: "U18" ААШТ-ий урьдчилсан шатанд тоглогч, багийн ахлагчаар оролцсон нь миний хувьд өндөр хариуцлага байсан

2023-1-24
0
ЖИРГЭХ

Дээд лиг болж буй энэ мөчид Дээд лигт өрсөлдөж буй "Ховд-Чандмань" багийн тамирчин А.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Энэтхэг улс руу Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд багаа ахлан оролцсон юм. Энэхүү тэмцээн түүний хувьд ихээхэн туршлага болсон бөгөөд цаашид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг зорьж буй. Ийнхүү уншигч та бүхэнд залуу тамирчин А.Хонгорзултай ярилцсан ярилцлагыг хүргэе. 


-Энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. 

-Анх удаа лигт оролцож байгаа гэсэн шүү дээ.  Лигт тоглох мэдрэмж ямар байна вэ?

-Дээд лигт мэргэжлийн түвшинд тоглож байгаа учраас сэтгэгдэл маш өндөр байна. Би арван жилийн сургуулиа төгсөөд шууд дээд лигт тоглох болсондоо баяртай байдаг. Оюутны лигт тоглож үзээгүй шууд лигт тоглох боломж олдсон.

-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? Арван жилдээ тоглодог байсан уу? 

-Тийм ээ. Арван жилдээ сагсан бөмбөг тоглодог байсан. Харин 2020 оноос тууштай хичээллэж эхэлсэн. Хичээллээд гурван жил болж байна.  

-Арван жилийн сургуулиа хаана төгссөн бэ? Хамгийн анхны сагсан бөмбөг заасан багшийнхаа тухай танилцуулахгүй юу? 

-Би Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. н.Мөнх-Эрдэнэ багш маань надад хамгийн анх сагсан бөмбөг зааж байсан. 

-"Ховд-Чандмань" багт тоглох саналыг хэн тавьсан бэ? Хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн жилүүдэд бэлтгэл хийлгэдэг байсан Пүүжээ багш маань анх санал тавьсан. Би энэ жил оюутны лигт тоглох бодолтой байсан ч манай багш энэ багийг дасгалжуулдаг учраас "Ховд-Чандмань" багт тоглох саналыг хүлээн авсан. Энэ багт ороход багш маань нөлөөлсөн. Ингээд л дээд лигт тоглох болсон доо. 

-Ямар сургуульд суралцдаг вэ? Их сургуулийнхаа багаас оюутны лигт тоглох байжээ? 

-Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцдаг. Энэ жил нэгдүгээр курс. Сургуулийн лигт нэг л удаа тоглож үзсэн.

-U18 ангилалд FIBA-ын албан ёсны тэмцээнд оролцоод ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Мэдээж туршлага болсон байх.

-Тийм ээ. FIBA-ын албан ёсны тэмцээнд анх удаа оролцсон учраас маш гоё санагдсан. Тэр тусмаа багаа ахалж явсан учраас өндөр үүрэг хариуцлагатайгаар тэмцээнээ дуусгаад ирсэн. 

-Тамирчин хүнд тулгардаг асуудлууд бий. Тухайлбал, шидэлт нь орохгүй, бэлтгэл хийж байгаа ч хангалттай сайн байж чадахгүй үе байдаг шүү дээ. Энэ үед хэрхэн өөрийгөө зоригжуулж, сэргэлт авдаг вэ? 

-Энэ үед ойр дотнынхоо хүмүүстээ ярилцдаг. Ихэвчлэн дасгалжуулагчтайгаа ярилцаж, юун дээр ажиллах хэрэгтэй байна вэ гэдгээ олж мэдээд бэлтгэлээ үргэлжлүүлдэг дээ. 

-Цаашдын зорилго нь юу вэ? Нууц биш хуваалцахгүй юу? 

-Хамгийн том зорилго гэвэл Монгол улсаа төлөөлж 5х5-ын Азийн аваргад оролцохыг зорьж байгаа.

-Дээд лигт өрсөлдөж буй багуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь ямар баг байна вэ?

-Дээд лиг учраас бүр баг яг адил хүчтэй байгаа. Хүчний өрсөлдөгч гэвэл бүх багийг л нэрлэмээр байна. Миний хувьд бүгдээс нь л суралцаж, үлгэр жишээ авдаг. 

-Үлгэр жишээ авдаг, тоглолтуудыг нь үздэг олон тамирчид бий байх. Одоогийн байдлаар ямар хүнээс хамгийн их үлгэр дуурайлал авч байна вэ? 

-Тийм ээ. Олон байгаа. Харин одоо бол багийн эгч нараасаа л хамгийн их үлгэр дуурайл авч байна.

-Хичээлдээ явах, бэлтгэлээ хийх гээд энэ бүгдийг хэрхэн амжуулж байна вэ?

-АШУҮИС-д сурдаг учраас ачаалал арай илүү байдаг. Өглөө, өдөр хичээлээ хийгээд, орой ихэвчлэн  бэлтгэлээ хийдэг. Одоо хичээл амарсан байгаа учраас зохицуулж явахад амар байгаа. 

-Эмэгтэй хүүхэд спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь шууд сайнаар хүлээж авахгүй байх л даа. Гэр бүлийнхэн нь хэрхэн дэмждэг вэ?

-Анх тоодоггүй байсан. Харин амжилт гаргаад гадаад руу тэмцээнд яваад эхлэхэд намайг маш сайн дэмждэг болсон. Азийн аваргад явахаас өмнө Дэлхийн аваргад бас явсан. Одоо бол манай гэр бүл намайг маш сайн дэмждэг, дээд лигийн тогтолтуудыг хүртэл үздэг болсон. 

-3х3-аар хичээллэж байсан юм билээ. Хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ? 5х5, 3х3 төрлүүд асар их ялгаатай шүү дээ. 

-Би 2020 оноос хойш 3х3-аар хичээллэсэн. Дэлхийн аваргад явахын тулд сүүлийн гурван жил тууштай бэлтгэгдсэн. Үүний үр дүнд Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. 5х5 багийнхаа бүх хүнийг хараад тайван тоглодог. Харин 3x3 тамирчнаас маш их чадвар, хурд, ачаалал даах чадвар шаарддаг юм шиг санагддаг. 

-Тамирчдын хувьд өмсгөлийн номер, хувийн дугаар нь ихээхэн ач холбогдолтой санагддаг. Яагаад 8 номерын өмсгөл өмсөх болсон бэ? 

-Намайг анх сагс сонирхож тоглож эхэлж байх үед сагсчин Э.Чимэддолгор эгч 8 номерын өмсгөлтэй байсан. Гоё тоглолттой тоглогч учраас таалагддаг. Мөн М-Гарьдын О.Эрдэнэцогт ах бас 8 номерын өмсгөлтэй. Магадгүй энэ хоёр хүнтэй холбоотой байх. 

-Багийн спортод дасгалжуулагч маш чухал нөлөө үзүүлдэг шүү дээ. Дасгалжуулагчийн хувьд таныг хэрхэн дэмждэг вэ? 

-Багийнхаа дасгалжуулагчтай олон жил ажиллаж байгаа. Багш намайг маш сайн мэддэг. Тийм ч учраас ойлголцоход амар байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.53.60)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.60)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    5 цаг 51 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    6 цаг 43 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    6 цаг 44 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    6 цаг 59 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    7 цаг 6 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК