Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кристофер Блейк: 12 насандаа анх цас харж байсан миний амьдралын хэв маяг Монголд ирээд өөрчлөгдсөн

2023-2-07
0
ЖИРГЭХ

“Тэнүүн Өлзий Металл” багийн легионер тоглогч Кристофер Блейктэй ярилцлаа. Тэрбээр багийнхаа улирлын 10 дахь хожлыг авахад 44 оноо авч, хожлын шидэлт гүйцэтгэсэн. Мөн энэ улирлын”Бүх Одод”-ын тоглолтын легионер тоглогчдын гарааны тоглогчоор нэрлэгдээд байна. Блейкийн хувьд энэ улиралд дундаж оноо авалтаар 25.7 гэсэн үзүүлэлтээр гуравдугаарт, дундаж хаалтаар 1.4 үзүүлэлтээр тавдугаарт,  бөмбөг таслалтаар 4.6 үзүүлэлтээр лигт нэгдүгээр байрт бичигдэж байна.


May be an image of 3 people, people playing sports and text

-Улирлын 10 дахь хожлоо авсанд баяр хүргэе. Тус тоглолтод 44 оноо авч, хожлын шидэлт гүйцэгдсэн. Энэ тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцана уу.

-“Хүлэгүүд” багтай хийсэн тоглолт эхнээсээ маш хүнд тоглолт болсон. Улирлын бүх тоглолт их чанга болж байгаа. Байрлалын төлөөх тоглолтууд учир бүх  тоглолтод хичээж тоглож байна. Багийн гишүүд болон дасгалжуулагч надад маш их итгэсэн, тэр итгэлийг алдалгүй шидэлтээ амжилттай болгосондоо баяртай байгаа.

-Дээд лигт хоёр дахь улиралдаа ирж тоглож байна. Өмнөх улирлаас энэ улирлын тамирчны чансаа хэр болсон гэж харж байна.

-Өмнө жил Дээд лигт ирж тоглохдоо улирлын тоглолтод оролцоогүй. Зөвхөн хасагдах шатны тоглолтод оролцохоор ирж байсан. Энэ жилийн хувьд багийн гишүүдтэй маш удаан хамт бэлтгэл сургуулилтад хамрагдаж ах дүүс шиг дотно болж чадсан. Түрүү жил улиралд тоглож үзээгүй учир сайн таниж мэдэж чадаагүй. Ганцхан багийн эсрэг тоглосон учир мэдээлэл бага байсан.

-Өмнө улирал хасагдах шатанд тоглохоор ирэхдээ бүтэн тоглож чадаагүй. “Завхан Бродерс” багийн хувьд шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж хоёрдугаар хагаст гарж ирээгүй. Тэр үед юу гэж бодож байсан вэ? Таны хувьд хоёрдугаар хагаст ганцаараа талбайд байсан.

-Их муухай мэдрэмж авсан. Яагаад гэвэл би тоглохыг үнэхээр их хүсч байсан. Манай багийн хувьд тийм ч их оноогоор хожигдоогүй байсан. Би гарахыг, тоглохыг хүсч байсан. Талбай дээр ганцаараа гарч ирээд багийн тамирчдаа гарч ирэхийг хүлээсэн ч гарч ирээгүй.

-“Тэнүүн Өлзий Металл” багаас хэзээ тоглох санал хүлээж авсан вэ? Өмнө улиралд эсрэг тоглосон баг. Саналыг хэрхэн хүлээж авсан вэ?

-Саналыг бол улирал эхлэхээс өмнө хүлээж авсан. Тэгэхдээ миний сошиал медиа аккаунт түгжигдсэн байсан ч менежер маань надтай холбогдож санал тавьсан. Санал хүлээж авахад сонирхолтой байсан. Яагаад гэвэл түрүү жил хожигдсон багтаа ирж тоглоно гэдэг нь сонирхол татсан зүйл байсан.

-Энэ улирлын “Бүх Одод”-ын тоглолтын легинор тоглогчдын гарааны тавд нэрлэгдсэн. Сэтгэгдэл хэр байна.

-“Бүх Одод”-ын тоглолтод сонгогдсондоо баяртай байгаа. Миний хувьд очиж тоглосон газар болгондоо “Бүх Одод”-ын тоглолтод оролцох хэмжээний сайн тоглохыг хичээдэг.  Хамгийн гол нь өөр оронд анх удаагаа “Бүх Одод”-ын гарааны тоглогч болж байгаадаа баяртай байна.  Энэ удаагийн тоглолтод хөгжөөн дэмжигч, багийн гишүүд, эзэн болон бүх хүмүүст зориулж “ShowTime” хийх болно.

May be an image of 8 people and text

-Дээд лигт тоглож байгаа тамирчдаас “Apes” багийн Summers болон Блейкийн хувьд пүүзний сонголт содон байгаа.  Нэг нь “Jordan-1”, нөгөөх нь “Jordan-11”-тэй тоглож байна. Яагаад заавал энэ пүүзийг сонгох болов.

-Багаасаа л Жордан загварын пүүз өмсөж тоглодог байсан. Тийм учраас надад “Jordan-11, 12,8” загварын пүүзнүүд тоглоход тухтай санагддаг.  Жордан загварын пүүзнүүд миний хамгийн дуртай, өмсөх дуртай загварууд.

-Монгол Улсад өвөлжлөө. Өвлийн улирал хэр санагдав.

-Үнэхээр хүйтэн. Би Америкийн Албама мужаас ирсэн. Албама мужийн хувьд дулаахан газар. Би анх 12 байна уу, 13 насандаа цас харж байсан. Гэтэл энд ирснээс хойш цасан шуурга болоод дунджаар -20, -30 градус байгаад үнэхээр хүйтэн. Миний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж, их туршлага болж байна.

-Монгол хоолондоо дуртай болов уу? Монголын хоол хүнсэнд хэр дасаж байна.

-Таалагдаж байгаа. Манай найз охин ч Монгол хоолонд дуртай байгаа. Бидний хувьд шинэ зүйлийг үргэлж сурахдаа дуртай байдаг. Миний хамгийн дуртай Монгол хоол гэвэл бууз. Эндэхийн мах үнэхээр гоё амттай. Фермийн биш, мал нь өөрөө бэлчээрээр өвс тэжээлээ авч байгаа нь махыг илүү гоё амттай болгодог байх. Тэр нь надад маш их таалагдаж байгаа.

-Удахгүй Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар” болно. Баярын талаарх ойлголт байгаа юу? Монгол үг хэлж сурсан уу?

-Баярлалаа, Хаб, хаб, гоё андаа гэдэг үг хэлж сурсан. Цагаан сарын талаар мэдээлэл байхгүй байгаа. Миний хүсэн хүлээж байгаа баяр Валентин байна. Цагаан сарын мэдээлэл гэвэл хоол сайн идэж, оройн хоолонд орох юм шиг байна лээ.

-Дээд лигт тоглож байгаа тоглогчдоос хамгийн өвөрмөц, гоё сэтгэл хөдлөл, эмоци харуулдаг. Шидэлтээ амжилттай гүйцэтгээд сумаа аваад, нум сум харваж байгааг дүрсэлдэг. Энэ үзүүлбэрээ хэзээнээс хийж эхэлсэн вэ?

-2016 оноос эхлэн хийж эхэлсэн. Алсын зайн шидэлтээ амжилттай болгоод хийж байгаа нь миний дотор хүнийг маань илтгэж буй мэт санагддаг.

-Ярилцсанд баярлалаа. Улиралд нь амжилт хүсье, аварга болоорой.

-Баярлалаа. Миний гол зорилго бол аварга авах. Хичээх болно, баярлалаа.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (197.211.53.56)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 22 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.56)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    11 цаг 1 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 59 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 38 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 57 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 46 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК