Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Анхзул: Үлгэрийн мэт театраа мөрөөдсөөр ажилд орж, Жульеттагийн дүрд тоглосон нь маш том хариуцлага

2023-5-11
0
ЖИРГЭХ

Монголын отгон Жульетта, залуу жүжигчин Т.Анхзултай ярилцлаа. Тэрбээр 20 насандаа аугаа хайрын тухай өгүүлэх "Ромео Жульетта" сонгодог жүжгийн гол дүрийг бүтээж, театрын урлагт салхи хагалаад буй. Өнөөдөр уг жүжиг найруулагч Н.Наранбаатрын найруулгаар 160 дахь удаагаа тоглогдох юм. 


-Ярилцлагын эхэнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Т.Анхзул гэдэг. СУИС-ийг 2020 онд төгсөнгүүтээ УДЭТ-т ажилд орсон бөгөөд театрт хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаад өнгөрсөн жилээс үндсэн жүжигчин болсон. Өнөөдрөөс жүжиг маань дахин тоглогдох гээд сэтгэл догдолж байна.

-УДЭТ-т ажиллах болсон тухайд?

-Драмын театр бол миний хүүхэд насны мөрөөдөл. Бага байхын жүжиг үзэх дуртай байсан. Анх удаа жүжиг үзэхэд театр үлгэрийн мэт мөрөөдлийн газар шиг санагдаж билээ. Тэгээд энд ажиллах юмсан гэж мөрөөдсөөр байгаад ажилд орсон доо.

-Жульетта бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Энэ дүрийг 20 насандаа амилуулна гэдэг маш том хариуцлага шиг?

-Тэгэлгүй яах вэ. Дөнгөж 20-тойдоо Жульеттагийн дүрд тоглосон нь миний хувьд аз завшаантай зүйл. Энэ насанд сонгодог жүжгийн гол дүрийг авна гэдэг залуу уран бүтээлчийн хувьд хариуцлага, бас аз юм. Тиймээс энэ азыг эвтэйхэн ашиглахыг хичээж байгаа.

Жүжгийн гол дүр гэдэг жүжгийнхээ гол шугамыг барьж явдаг хүн юм байна. Жүжгийн ноён нуруу нь надаас шалтгаалах юм шиг. Би муу байвал жүжиг тэр хэрээр муу тавигдах гээд байгаа мэт санагддаг. Тиймээс аль болох хамгийн сайнаараа хичээж байна даа.

-Хамтран тоглож буй уран бүтээлчдийнхээ ур чадвараас хэрхэн суралцаж байна?

-Хамтран тоглож байгаа уран бүтээлчид маань надад түшиг тулгуур болж байгаа. Гол дүрд анх удаа тоглож байгаагийн зэрэгцээ анх удаа энэ их тайзанд голд дүрийн жүжигчний хувиар гарч байгаа тул хамтран тоглож буй туршлагатай хүмүүсийн дэмжлэг их хэрэг болох юм билээ. Туршлагатай хүмүүсээс суралцах үедээ хөлд нь чирэгдчихгүй байхыг аль болох хичээж явна. Мундаг уран бүтээлчидтэй нэг уран бүтээлд тоглохоор цаанаа өөр юм. Ромеод тоглож байгаа Б.Шинэбаатар ах өмнө нь 100 гаруй удаа тоглочихсон, туршлагатай жүжигчин. Өөр олон гол дүрд тоглож байсан маш мундаг жүжигчин. Тиймээс хамтран тоглоход маш түшигтэй байгаа.

-Таны хувьд “Ромео Жульетта”, “Мэлхий гүнж” зэрэг тайзны уран бүтээлүүдэд оролцож байна. Харин дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байгаа юу?

-Театрт ачаалал их байдаг болохоор театраас гадуур уран бүтээлд оролцох цаг зав хом байдаг. Энэ зунаас төлөвлөсөн дэлгэцийн уран бүтээл бий. Залуу байгаа дээрээ аль алийг нь амжуулах юмсан гэж хичээх юм.

-“Ромео Жульетта” жүжиг өнөөдөр 160 дахь удаагаа тоглогдох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлогоос дэлгэхгүй юу?

-“Ромео Жульетта” жүжиг энэ удаа шинэчлэгдэн тавигдаж байгаагаараа нэг онцлогтой. Мөн жүжигчдийн застав өөрчлөгдсөн. Театрт ирээд үзэх боломжтой. Тухайлбал, нийт жүжигчдийн 70 хувь нь шинэ жүжигчин байгаа. Тиймээс өмнө нь үзсэн хүмүүс ч гэсэн дахин ирж үзээд жүжигчдийн шинэ бүрэлдэхүүнийг сонжих боломж бий.

-Өнөөдөр дахин тайз дүүрэн үзэгчидтэй уулзах гэж байна. Жүжигчин хүний  хамгийн том урам зориг үзэгчдийн алга ташилтаас ундардаг гэх нь бий. Харин таны хувьд?

-Тийм ээ. Би анх удаа гол дүрд тоглож байгаа учраас миний хувьд үзэгчдээс авах алга ташилт, урам гэдэг үнэхээр сайхан байдаг. Жүжгийн хөшиг дөнгөж нээгдэхэд их сандарна. Харин хөшиг хаагдан үзэгчид алга таших тэр мөчид их урам авдаг даа.

Театр бол амьд мэдрэмжийг өгдөг ариун сүм. Тиймээс та бүхэн жүжгээ ирж үзээрэй гэж хэлмээр байна. Мөн намайг энэ гайхалтай жүжигт дэмжиж оролцуулж байгаа театрынхаа ах эгч, удирдлагууддаа баярлалаа. Мөн надад энэ том боломжийг олгосон Н.Наранбаатар багшдаа  талархаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. PRADHAN (197.211.53.121)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.19.37)
    Урлагчингууд ингээд захиалгаар юм бичуулээд, хоосон худ пиараар занималдаад ирэхээрээ л биш болоод явчихдаг даа, залуугаараа хаданд гарч байгаа охин байна даа
    2023 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.220)
    Хөөрхөн охин дүрдээ орсон шүү кк.
    2023 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 15 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 40 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 45 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 39 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 0 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 3 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 4 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 14 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 8 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 11 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 59 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 19 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 22 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК