Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хишигбаяр: Нярайн гэрэл зураг бол үрсдээ үлдээж буй хамгийн нандин бэлэг

2023-6-14
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Бид энэ дугаарынхаа зочноор "Miss K Mongolia" нярайн фото студийн үүсгэн байгуулагч Д.Хишигбаяртай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Хишигбаяр гэдэг, нярайн гэрэл зурагчин. “Miss K Mongolia” фото студийг үүсгэн байгуулж, 2018 оноос хойш нярайн гэрэл зураг авч байна.

-Яагаад зөвхөн нярайн зураг дарах болов?

-Уг нь нягтлан бодогч мэргэжилтэй л дээ. 2018 онд охинтой болоод зургийг авахуулах гэтэл нярайн зураг дардаг газар хайгаад олоогүй. Гэрэл зураг сонирхдог байсан болохоор гэрийнхээ нэг өрөөнд нярайн зураг дарж эхэлсэн юм. Ажлаа эхлүүлж байхад "чамаар хэн хүүхдийнхээ зургийг даруулах вэ" гэж аав минь хэлж л байлаа. Одоо бол өөрийн гэсэн студитэй болж, намайг тогтмол зорьж ирдэг үйлчлүүлэгчтэй болчихсон, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

-Нярайн гэрэл зургийг хэдийд авбал тохиромжтой вэ?

-Дөнгөж төрөөд 6-22 хоногт нь зураг даруулбал зүгээр юм шиг. Энэ үедээ хүүхэд  өхөөрдөм гарч байна. Харин нэг сар 15 хоног хүртлээ хөөрхөн поз аваад эгдүүтэй байх ч хүүхдийн хөдөлгөөн ихэсдэг учир зураг дарахад бага зэрэг хүндрэлтэй байдаг.

-Нярайн гэрэл зургууд ихэвчлэн унтаж байгаа харагддаг. Унтуулж байгаад зургийг нь авч байна уу?

-Тийм ээ. Хүүхдийнхээ зургийг авахуулах гэж байгаа эцэг эхчүүдэд студид ирэхээс өмнө хүүхдээ сэрүүн байлгаарай гэж захидаг. Студид ирээд эхэлж хөхүүлнэ, дараа нь унтаж байхад нь зураг авалтаа хийдэг. 

May be an image of 1 person and baby

-Хүүхдийг алчуурт ороож, өндөг шиг харагдахаар зураг даруулах нь ихэссэн байна. Ингэж ороох нь хүүхдэд ямар нэг сөрөг үр дагавар гарах уу? 

-Анх хүүхэд алчуурт ороож зураг авахдаа хүүхдийг гэмтээчихвий гэж айдаг байлаа. Эхний жилдээ ингэж зураг авахад их эвгүй. Ороож дууссаны дараа зураг дарах гэхэд хүүхдүүд уйлна. Тэр болгонд нь буруу ороочихсон юм биш байгаа гэж айж л байлаа. Одоо бол хүүхэд орооход тэр дороо унтчихана. Ороож зураг дарахад хүүхдийн бие бага зэрэг үрэгддэг тал бий. Бусдаар бол ясны хөгжил зэрэгт ямар ч муу үр дагавар байхгүй. Ороож зураг дарахаар хүүхэд эгдүүтэй байдаг тул эцэг, эхчүүд хүүхдээ өндөг шиг болгож зургийг нь даруулах дуртай байна. 

-Та нярайн гэрэл зургийг юу гэж тодорхойлох вэ?

-Нялх хүүхдийн зураг бол хамгийн нандин дурсамж. Эцэг эхийн зүгээс хүүхдүүддээ үлдээж чадах хамгийн сайхан бэлэг. Хүүхдийн нялх үеийн зургийг уран сайхнаар авч үлдээх нь эцэг, эхчүүд болон тухайн хүүхдийн хувьд маш дурсамжтай зүйл юм болов уу.  

-Нярайн зураг дарахад хүндрэлтэй зүйл нь гэвэл?

-Бид маш халуун температурт ажилладаг. Тогтмол 25-28 градуст зургаа дардаг гэх үү дээ. Дутуу гарсан нярай хүүхдүүдийн зургийг дарахдаа өрөөний температурыг илүү дулаан болгоно. Ийм халуунд зураг дарахад хөлс гарна, их энерги зарцуулна. Гэсэн ч энэ ажилдаа би дуртай. 

-Зургийн энэ олон санааг хаанаас олдог вэ?

-Дэлхийн алдартай гэрэл зурагчдын уран бүтээлээс санаа олж харна. Тэдний зургуудыг харна, тэднээс үргэлж суралцаж байна. Яаж шинэлэг зүйл хийх вэ гэж цаг ямагт ухаанаа уралдуулахыг хичээдэг ээ.

-Хувцас, зарим хэрэглэлүүдээ өөрсдөө хийж байна уу?

-Нярайн хувцаснуудаа өөрөө хийдэг байлаа. Нэхэхийг нь нэхэж, оёхыг нь оёно. Нойргүй хонох үе ч гарна. Одоо бол хүмүүсээр хувцас хийлгэж, мөн бэлэн хувцас бусдаас худалдан авдаг. Давтагдашгүй байлгах гэж. Зураг авалтын хувцас хэрэглэлээ бэлдэж ирдэг эцэг, эхчүүд ч байна. Бас манай студийн хувцас хэрэглэлүүдийг ашигладаг хүн ч байна.

-Та өдөрт хэдэн хүүхдийн зураг авч байна вэ? 

-Өдөрт 2-3 хүүхдийн зураг дардаг.

-Бяцхан үрсийнхээ нярайн зургийг даруулахаар зэхэж буй эцэг, эхчүүдэд өгөх таны зөвлөгөө сонин байна?

-Юуны өмнө манайхыг сонгож үйлчлүүлдэг эцэг, эхчүүддээ баярлалаа. Тэд маш их хүлээлттэй, сэтгэл хөдлөлтэй орж ирдэг. Хүүхдийнхээ зургийг даруулах гэж байгаа эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдээ унтуулахгүйг байлгаж байгаад ирээрэй гэж захимаар байна. Бусдыг нь бид хийнэ. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 47 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 44 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    10 цаг 23 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 42 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    13 цаг 32 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК