Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Оюунгэрэл: Бид "уйтгартай", эрсдэл багатай санхүүгийн хэрэгслүүдийн эсрэг өрсөлдөж байна

2023-11-04
0
ЖИРГЭХ

Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Энэ удаад бид “Airee” компанийн хамтран үүсгэн байгуулагч М.Оюунгэрэлийг урин ярилцлаа. Тэд монгол хонины ноосоор агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр хийж, гадаад руу экспортлохоор зорин ажиллаж байна.


 -“Airee”-г хийх болсон хамгийн эхний шалтгаан юу байв?

-Бид агаар цэвэршүүлэгч байгальд хортой гэдгийг олж хараад шийдэл хайж эхэлсэн юм. Гол асуудал бол шүүлтүүр нь хуванцар буюу нийлэг материалаар хийгдсэн учраас байгальд ахин задардаггүй. Бид хогийн цэг дээр очиж шатааж үзэхэд хуванцартай нийлсэн агаарын бохирдол гарч ирж байгаа юм. Шүүчихсэн зүйлээ шатаагаад бохирдол үүсгээд байхаар яах юм бэ. Бүр ч хортой болж байгаа хэрэг. Ингэж манай багийн эрэл хайгуул эхэлсэн юм. Ер нь хонины ноос бол шинжлэх ухааны хүмүүсийн дунд мэддэг л зүйл.

Энгийнээр бол хүний үс үнэрийг шингээдэг шиг хонины ноос ч бас үнэрийг өөртөө шингээнэ гэсэн үг. Мөн дэгдэмхий органик нэгдэл болох хорт хавдар үүсгэгч, тоосонцрыг хүртэл шүүх боломжтой.

Анх оюуны өмчийн ашигтай заврын гэрчилгээ аваад эхэлж байлаа. Түүнээс хойш хоёр жил болох гэж байна. Энэ хооронд 300 агаар цэвэршүүлэгч бүтээгдэхүүн гаргаж, ихэвчлэн ээжүүдэд борлуулсан байна.

-Хүүхдүүдэд анхаарлаа ихээхэн хандуулж байгааг анзаарлаа?

-Манай ирээдүй шүү дээ. 30 жилийн дараа өнөөх л утаатайгаа байж байхгүйн тулд хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгтэй.

-Юу таныг ийш чиглүүлчихэв?

-Улаанбаатрын утааг уулан дээрээс анх удаа харсан. Түүнээс өмнө утагдаад л амьдарчихсан болохоор харж байгаагүй, ийм л байх ёстой юм байна гээд бодчихсон байсан. Гэтэл бидний өдөр тутмын амьдрал үүн дунд өрнөж байна шүү дээ.

Нэг хөндийд, нүүгэлтсэн саарал хот. Налайхын уурхай дэлбэрчихсэн юм байх гэж бодмоор. Би бүр “шок”. Тэр цочирдол дээрээсээ л мэргэжлээ сонгож, хүрээлэн буй орчин судлалаар сурч төгссөн.

Сурч байх явцдаа “UB post” сонинд жил гаруй сэтгүүлчээр ажилласан. Тэгэхдээ ч бас агаарын бохирдлын талаар олон нийтлэл бичсэн.

-Та агаарын бохирдлын эсрэг олон жил ажиллаж байгаа юм билээ?

-Долоон жил гаруй. Иргэд агаарын бохирдлыг хараад хүчин мөхөстөж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Өөртөө хүчгүй санагдах л юм бол бусад руу буруугаа чихээд, үйлдэл хийхээ болчихдог. Хүн гэдэг ийм. 

“Airee”-г хийж байгаа шалтгаан агаарын бохирдолтой тийм ч холбоотой биш. Эрүүл мэндийн талаасаа бид агаарын бохирдлыг шийдэх гээд урт хугацааны төлөвлөгөө гагаад явж байсан. Наана нь манай хүүхдүүд зовоод байгаа шүү дээ. Зовоод байгаа нь хямдхан агаар цэвэршүүлэгч олдохгүй байгаатай холбоотой. Үүнтэй AIREE холбогдоно. Гэхдээ цаашдаа түгээмээр байгаа зүйл бол байгаль орчин болоод хүнд ээлтэй бизнесүүд маш их болох, үүнд жишиг үүсгэх хэрэгтэй. Тэд нарынх нь нэг байх зорилго бий. Шинжлэх ухаанд тулгуурласан бизнесүүдийг хөгжүүлмээр байна.

-Танай “Airee”-гийн хамгийн үнэт зүйл, та бүхний сэтгэл зүрхний гүнд байгаа үнэ цэн юу юм бэ?

-Энэ бүхэн зүгээр л “ХАЙР”. Залуу нас, эрх чөлөө, бүх л зүйлээ зориулж байгаа учраас. Мөн өмнөх бас дараа үеэ хайрлаж байна гэсэн үг. Байгаль орчин нийгэмд ээлтэй зүйл хийж байсан хүмүүсийн үргэлжлэл. Ер нь юу ч хайраас ундрахгүй бол бүтээл болж чадахгүй байх.

-Аливаа бизнес ахиж дэвшихэд баг чухал юм шиг ээ. Багаа ямар хүмүүсээр бүрдүүлсэн гэж боддог вэ?

-Сэтгэлтэй хүмүүсийг олж авсан.

Хүн сонгож авахдаа мэдлэг чадвар, энерги эрч хүч, хүн чанар гурвыг харах хэрэгтэй гэдэг үг бий. Энэ гурав гурвуулаа байвал төгс хүн боллоо. Гэхдээ хамгийн чухал нь “хүн чанар”. Хүн чанар байхгүй бол тэр хүнээс бараг л зугтаарай гэж байгаа юм. Сэтгэл зүрх, үнэ цэнээрээ нэг газар нэгдэж чаддаг хүмүүс бол бие биеэ нөхөөд ажиллана.

Бизнес бол хувь хүний хөгжлийн дараагийн шат руу гаргадаг хурдасгуур хөдөлгүүр. Гэхдээ гол зүйл нь хүн өөрөө. Хөгжил рүү хөтөлдөг, тэмүүлэлтэй хүмүүсийг олж авсан нь зол. Хувь тавилан юм уу даа.

-“Өөртэйгээ тулах л хамгийн хэцүү” гэлээ.  Өөртэйгээ нүүр тултал ямар хүн байв?

-Өө, би байнгын тулаастай (инээв).  Үргэлж шинэ зүйл гарч ирээстэй. Хангалттай өөртэйгээ тулаагүй л байсан юм шиг байна.  Нэг асуудлыг шийдээд явж байтал ахиад л гараад ирнэ.

Ер нь өөртөө найдаж болох юм байна, өөрөө өөрийнхөө түшиг тулгуур нь юм байна гэдгийг мэдрэхээр амар амгалан, тогтвортой болдог юм билээ.

Сэтгэл хөдлөл ихтэй ч дотроо амар амгалан. Гэхдээ өөртэйгээ уулзах аялал дуусахгүй байх. Дуусвал гэгээрчих юм болов уу (инээв).

-Яагаад заавал хонины ноос гэж?

-Хонины ноос хямдхан шүү дээ. Хүмүүсийн эсгий, ширдэгт ч ашиглаж чадахааргүй болсон хаягдал, үнэгүйдчихсэн ноос байдаг. Гэхдээ маш үнэ цэнтэй түүхий эд.

-Монголд лаборатори болон үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй шүү дээ. Тэгэхээр та хэд бүтээгдэхүүнээ санасандаа хүртэл чанартай хийж чадаж байгаа болов уу?

-Бидний хүссэн шиг, томъёололын дагуу сайн бүтээгдэхүүн гарч ирэхгүй байсан учраас “ичсэн”. Нэгдүгээрт тоног төхөөрөмж нь монголд байхгүй, лаборатори байхгүй. Хэвэнд оруулъя гэхээр хэв нь ч байхгүй, их хэцүү. Тэгэхээр боломжит бүх нөөцөө ашиглаад машины агаар цэвэршүүлэгч төхөөрөмжний эсхүл бусад төхөөрөмжний шүүлтүүрээр ашиглаарай гээд анх гаргаж байсан.

БНСУ-руу лабораторийн шинжилгээнд явуулахдаа хоёрхон эсгий, агаар цэвэршүүлэгчтэй явуулж байгаа юм шүү дээ. Энэ нь 1500 долларын үнэтэй. Дээрээс нь тээврийн зардал нэмэгдэнэ. Бас олон шинжилгээний ард дугаарлаж байгаа учраас хоёр сар хүлээнэ.

Гэхдээ бидний хүлээлтийг давсан хариу гарсан. Яг тодорхой хэмжээнд бид Солонгос руу явуулаад шинжлүүлэх гээд өгчихсөн байсан. Харин бидний хүлээлтээс нэлээд давсан хариу гарсан. Сонирхолтой гэх юм уу.

Бактерийн түвшний бохирдуулагчийг 72 хувь шүүж байна гэсэн.

Бид нарын хүсэж байгаа өндөр түвшний бус технологиор тийм үр дүн гарсан болохоор урам зоригтойгоор хийж байсан.

-Та нарын хүссэн технологи гэдэг нь?

-Бид нарт өөрсдийн томьёо гэж бий. Тэр томъёоныхоо дагуу хийх гэтэл ковидын үед ч, ковидын дараа ч гэсэн хөрөнгө оруулалт байхгүй учраас боломжгүй болсон. Тиймээс томьёотойгоо хамгийн их дөхөж очсон монго лчилсон хувилбарыг гаргаж ирсэн юм.  Нэг нь гараар хийсэн эсгийтэй, нөгөө нь зулхайтай төстэй. Нойтон болон ширдэг технологийн шат дамжлага болохоор бид патентийн дагуу явж арай л чадахгүй байгаа. Бас  их тоног төхөөрөмж шаардлагатай, мөн үйлдвэрийн зардал их шүү дээ. Шүүлтүүр дээр хэд хэдэн чухал үзүүлэлт байдаг тэр нь агаар нэвтрүүлэх чадвар. Эсгий байдлаар хийхээр агаар нэвтрүүлэх чанар нь муу байгаа. Тэрэн дээр заавал үйлдвэрлэлийн арга орж ирэх шаардлагатай гэсэн үг. Цаашид шүүлтүүр үйлдвэрлэдэг биш, үйлдвэрлэдэг хүмүүст түүхий эд өгдөг хүмүүс байна гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр материал гаргаад үйлдвэрлэгч нь аваад хүсэж байгаа хэлбэр дамжаандаа оруулаад хүсэж байгаа агаар цэвэршүүлэгчдээ байна уу, барилгын агаар цэвэршүүлэгчийн системд, машиндаа  хийнэ үү өөрсдөө мэдэг гэж бодоод байгаа. Тэр чиглэлээрээ ч гадаадаас худалдан авагчид татаж байгаа.

-Ер нь хэр сонирхож байна даа?

-Гадаадынхан илүү их сонирхдог. Ялангуяа Европын холбоо. Агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийн зах зээл яагаад байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдэг зүйл яригдаж эхэлсэн бэ гэхээр цар тахлын нөлөө бий. Дэлхий дахинд бохирдуулагч нь төлнө гэсэн зарчим байдаг шүү дээ. Түүн шиг хаягдал гаргаж байгаа үйлдвэрлэгч нь хариуцах ёстой. Үйлдвэрлэгчид бид түүхий эд, нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр дээрээ ч анхаарах хэрэгтэй. Тээврээс их хүлэмжийн хий ялгардаг.

Байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэх мэт бодлогоороо ч, зах зээлээрээ ч шахаж байна гэдэг нь бизнес улам л хөгжинө гэсэн үг, тэр хэрээрээ эрэл хайгуул хийнэ.

-Манай нөхцөлд 560 мянга гэдэг бас л мөнгө биз. Зах зээл дээр удаан оршин тогтнож чадах болов уу?

-Гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд 100 мянган төгрөгөөр хямдруулж өгдөг. Гурван нас бол хүүхдийн уушги хөгжиж байдаг үе. Мөн агаарын бохирдлын хор нөлөөг хамгийн их хүртэж байгаа нь хүүхдүүд шүү дээ. Тийм зүйлийн эсрэг явж байгаа болохоор үүнийгээ орхихгүй. Хамгийн гол нь агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрээ сольё гэхээр олддоггүй. Бидний зах зээл, хүмүүст хүргэж байгаа үнэ цэн бол энэ. Ер нь дахиад нэг агаар цэвэршүүлэгч авах үнээр шүүлтүүр авахаар “утгагүй” шүү дээ. Ийм утгагүй ертөнцөд амьдармаагүй байгаа болохоор утгатай шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна. Агаар цэвэршүүлэгч дээд тал нь 4 гаруй сая төгрөгийн үнэтэй байдаг. Хямдхан олдоц ихтэй байна гэдэг чухал. Манай шүүлтүүр 60 мянган төгрөгийн үнэтэй байгаа.  Бид сайжруулсан ч энэ үнээс холдуулахгүй л болов уу. Цэвэр агаар үнэхээр үнэтэй байгаа юм.

Байгальд задардаг бүтээгдэхүүн байна гэдэг хүн болоод байгалиа зэрэг хайрлаж байна л гэсэн үг. Үйлдвэрлэгчид бол тогтвортой хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх боломжтой хүмүүс. Хэрэглэж байгаа зүйл нь байгаль орчинд ээлтэй байвал сэтгэл амар тайван “орших” гээд байгаа юм. Энэ бол үйлдвэрлэгчийн зүгээс хийж чадах зүйлээ л хийж байгаа хэрэг.

-Гарааны бизнес эхлүүлэхэд, хөгжүүлээд цааш авч явахад юун хэцүү байна, бас болж байгаа зүйл нь юу байна?

-Ойрын хугацаанд “даллага авахуулчихсан” гэдэг шиг манай инновацийн салбар хөгжиж байна. Журам өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн. Бид нарт тохирхуйц олон өөрчлөлт гарсан. Татварын бодлогоор дэмжих тийм амархан зүйл биш шүү дээ. Гол нь шинжлэх ухааны суурь бааз муутай. Энэ тал руугаа хүний нөөц ч бага.

Шинжлэх ухаан руугаа мөнгө хийдэггүй нь “гор, гай” л даа. Бусад орны шинжлэх ухааны хөгжлийг харвал “атаархмаар” шүү дээ. Үнэхээр цочирддог. Их удаан унтаа байж байгаад одоо сэргэж байна, улам сэргэх байх гэж найдаж байна.

Шинжлэх ухааныг хүүхдүүд бодит карьер гэж харахгүй байгаа учраас хүний нөөцийн асуудалтай байгаа юм. Би байтугай, хэн ч хэлнэ. Энэ бол боловрол руу, шинжлэх ухаан руу  хөрөнгө оруулалт хийхгүй байгаагийн гай. Хөрөнгө оруулагч талаасаа ч гэсэн банк бусуудтайгаа харьцуулагдаад л явж байгаа шүү дээ. ББУС-д хөрөнгө оруулснаар мөнгөө нугалж авахаар байхад та хэдэд өгч яах вэ гэх мэт.

Бид "уйтгартай" гэхдээ эрсдэл багатай санхүүгийн хэрэгслүүдийн эсрэг өрсөлдөж байна.

Үнэ цэн бүтээчихье гэж бодсон, хөрөнгө оруулагчдыг олж уулзсан. Анх хөрөнгө оруулалт олоход хэцүү. Яагаад гэвэл шинжлэх ухааны онол гаргачхаад бодит байдал руу хөрвүүлэх гэхээр суурь дэд бүтэц нь байхгүйгээс бөөн юм болдог, их мөнгө, цаг хугацаа шаарддаг. Шаардлагатай санхүүжилт, дэмжлэг байхгүй. Ер нь шинжлэх ухаанд зориулсан бизнесүүдэд асуудалтай. Гэхдээ илүү олон хүн гарч ирээд хамт хөгжүүлээд явах байх.

-Энэ зүйлийг эхлүүллээ. Үүнээс өөртөө шингээж байгаа мэдрэмж гэвэл та юуг хэлэх вэ?

-Үйлдвэрээ байгуулчхаад л бодох байх. Хүмүүсийн явуулж байгаа бичлэгийг үзээд үнэхээр баярладаг. Хүнд хэрэгтэй зүйл хийж байгаагаа мэдэж байгаа. Мэдэж байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг.

-Үйлдвэр байгуулах нь ээ?

-Тоног төхөөрөмжөө захичихсан. Өөр үйлдвэрийн нээлтэд очихоор сэтгэл хөдөлдөг. Хэзээ би ийм хүн болох юм бол гэж бодно. Тэр бүхэн цээжинд багтахгүй л явсан. Энэ том зүйлийг нээх хүн нь би юм байна гэж бодохоор гоё. Бизнесийн хэмжээ бол үүсгэн байгуулагчдынх нь сэтгэлгээний цар хүрээнээс хамаардаг зүйл гэдэг. Цар хүрээ маань нэмэгдээд л байх болов уу.

М.Дэвээжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    3 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    9 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК