
Манай оронд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан нийт 116 тохиолдол илрээд байгаа. НҮБ-аас Монголын холбогдох хуулиудад ийм төрлийн халдвар авсан хүмүүсийн эрхий зөрчиж буй зарим заалтуудаа өөрчлөхийг зөвлөсөн юм. Мөн халдвар авсан иргэдийн амьдрах орчинг сайжруулах, тэгш эрхийг хангах, урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхахыг хориглох арга хэмжээг нэн түрүүнд авахыг хүссэн. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулинд өөрчлөлт оруулснаар ДОХ-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэх, олон улсын донор байгууллагуудтай хамтрах, хувь хүн, аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Т.Гэрэл