Палестины удирдагч асан Ясир Арафатыг 2004 онд нас барсан нь полони гэх бодист хордсонтой холбоотой байх магадлалтай гэж шинжээчид үзээд байгаа. Тэгвэл энэ сарын 27-нд буюу ирэх мягмар гарагт түүний булшийг нээж, цогцсыг нь шинжлэхээр болсон байна.
Арафатын сүүлийн хоногууддаа хэрэглэж байсан эд зүйлийг түүний бэлбэсэн эхнэр “Аль-Жазира” телевизид өгсөн байсныг Швейцарын Лозанна хотын радиофизикийн хүрээлэнд шинжлүүлсээр полони бодис илэрчээ. Зарим эд зүйлсээс нь хяналтын шинжилгээний дээжээс 10 дахин их цацрагт бодис илэрсэн хэмээн хүрээлэнгийн захирал мэдэгдсэн юм. Тиймээс Палестины эрх баригчдаас Ясир Арафатын цогцост шинжилгээ хийхийг олон нийт шаардсан. Үүний дагуу эрх баригчид тусгай комисс байгуулсан бөгөөд Швейцарын аль нэг лабораторид шинжлүүлэхээр болсон байна. Шинжилгээний хариу ямар ч гарсан гэсэн түүний цогцсыг шатааж, хүндэтгэлийн ёслол хийхээр бэлдэж байгаа аж.

Б.Баяр