Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот болоод байгаа. Тэгвэл хөдөө, орон нутгийн аймгийн төвүүдэд ч сүүлийн жилд агаарын бохирдол эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор иргэдийн эрүүл мэнд муудаж байна. Дорнод аймгийн Чойбалсан хотын хувьд агаарын бохирдол нь хүлцэх дээд
хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогджээ. Үүний шалтгааныг аймгийн төв дэх гэр хороолол хаяагаа тэлж, авто машины тоо олширсонтой холбон тайлбарлаж байна.
Агаарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон, тooсонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг байна. Харин манай улс Улаанбаатар хот болон 20 аймгийн төвийн агаарын бохирдлыг зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмждэг аж. Зөвхөн Улаанбаатарт ч биш бусад аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй болжээ.