Өнөөдөр Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа дүгнэж өдөрлөг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Уран зургийн галлерейд 10 цагаас Шинжлэх ухаан технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн нээлтээ хийнэ. Нээлтийн арга хэмжээнд ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд оролцох юм.
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон янзаар тодорхойлж байгаа инновацийн талаархи олон улсын стандарт ойлголтыг нэг мөр болгоход ач холбогдол бүхий 1993 оны Фраскатын удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж тодорхойлсон байдаг.