зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнайн санаачилсан “Чингис хаан” нэр, хөрөг, “Соёмбо” бэлгэдлийг ашиглах журамтай танилц

2012-11-29
0
ЖИРГЭХ
magnai_new-middleШӨХТГ-ын дарга О.Магнай тус албанд томилогдсоноос хойш олон ч удаа шударга ёсыг тогтоож байгаа билээ. Тэрбээр саяхан “Чингис хаан” нэрийг хамаагүй ашиглах явдлыг болиулах тухайгаа мэдээлсэн. Тэгвэл энэ саналаа хуулийн төсөл болгосон байна.

“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар УИХ-д өргөн барихаар боллоо. Хуулийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна.

ШӨХТГ-ын дарга О.Магнай тус албанд томилогдсоноос хойш олон ч удаа шударга ёсыг тогтоож байгаа билээ. Тэрбээр саяхан “Чингис хаан” нэрийг хамаагүй ашиглах явдлыг болиулах тухайгаа мэдээлсэн. Тэгвэл энэ саналаа хуулийн төсөл болгосон байна.

“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар УИХ-д өргөн барихаар боллоо. Хуулийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна.
magnai_new-middle
“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын төсөл
 
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны .. дугаар сарын ...-ны өдөр                         Улаанбаатар хот
                  “ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”,
“СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж
2.1. “Чингис хаан” нэр /цаашид “нэр” гэх/, “Чингис хааны албан ёсны хөрөг” /цаашид “хөрөг” гэх/, “Соёмбо” бэлгэдэл /цаашид “бэлгэдэл” гэх/-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад, хувь хүн аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад энэ хуулийг дагаж мөрдөнө.
3.2. Иргэний нэр болон энэ хуулиар хориглосноос бусад урлаг, соёлын бүтээлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад энэ хууль хамаарахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. ““Чингис хаан” нэр” гэж Чингис хаан, Тэмүүжин болон эдгээр нэрийн утгыг шууд агуулах бусад нэр, тэдгээртэй адил, төстэй ойлгогдох, дуудагдах бусад хэллэгийг;
4.1.2. “Чингис хааны албан ёсны хөрөг” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулсан хөргийг;
4.1.3. ““Соёмбо” бэлгэдэл” гэж Монгол Улсын Төрийн сүлдний төв хэсэгт дүрслэгдсэн Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, түүний дүрслэл, нэр, түүнтэй адил, төстэй ойлгогдох, дуудагдах бусад хэллэгийг;

5 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдэл
5.1. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдэл нь Монгол Улсын төрийн мэдэл, өмчлөлд байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах нөхцөл


6 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх ашиглах хүсэлт гаргах
6.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах тохиолдолд, иргэн нэр, хөрөг, бэлгэдлийг аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэх, ашиглах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргана.
6.2. Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд хүсэлт гаргагчын нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагаа болон нэр, хөрөг, бэлгэдлийг хэрхэн, юунд хэрэглэх, ашиглах талаархи мэдээлэл зэргийг тусгасан байна.
6.3. Хүсэлтэд хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

7 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлгийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл
7.1. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авч энэ хуулиар хориглосон нөхцөл байдал байгаа эсэх, тухайн хүсэлт гаргагчийн зүгээс нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлтэй хандах байдал, Монгол Улс болон гадаад оронд бий болгосон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр хүнд зэргийг харгалзан үзэж зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
7.2. Монгол Улсын Засгийн газар нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл олгохдоо холбогдох шийдвэрт нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах хүрээг тодорхой зааж өгнө.
7.3. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авсанаар аливаа этгээдийн өмнө нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрлийг олгох үүрэг хүлээхгүй.
7.4. Энэ хуулийн 7.1-д заасны дагуу нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлгүй хандсан, зөвшөөрөлд заасан хүрээнээс өөр байдлаар хэрэглэсэн, ашигласан, мөн түүнчлэн уг зөвшөөрлийг бусдад худалдсан, бэлэглэсэн, шилжүүлсэн, ашиглуулсан, өвлүүлсэн бол оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар уг зөвшөөрлийг тухайн этгээдэд дахин олгохгүй нөхцлөөр хүчингүй болгоно.
7.5. Энэ хуулийн 7.1-д заасны дагуу нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэх, ашиглуулах, өвлүүлэхийг хориглоно.

8 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах нөхцөл
8.1. “Чингис хаан” нэрийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд нь тухайн зөвшөөрөлд заасан хүрээнд “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг мөн хэрэглэж болох бөгөөд тэдгээрийг хүндэтгэлтэй хэрэглэх, ашиглах үүрэгтэй.
8.2. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээрийг зөвхөн зөөвшөөрөлд заасан хүрээнд өөрийн зар сурталчилгаанд хэрэглэж, ашиглаж болно.
8.3. Төрийн байгууллагын байр, албан тасалгаанд хөргийг байрлуулах болон төрийн байгууллагаас явуулж буй арга хэмжээнд хөргийг хэрэглэх бол албан ёсны хөргийг хэрэглэнэ.
8.4. Дараах тохиолдолд нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахыг хориглоно. Үүнд:
8.4.1. нийгмийн сэтгэхүй, зан суртхуунд харш нөлөө үзүүлэх агуулгатай зохиогчийн эрхийн бүтээл, бүтээгдэхүүний загварт хэрэглэх, ашиглах;
8.4.2. нэр, хөрөг, бэлгэдлийг илтэд гажуудуулсан, гутаасан байдлаар хэрэглэх, ашиглах;
8.4.3. улс төрийн нам, төрийн бус байгууллагын нэр, бэлгэдэлд хэрэглэх, ашиглах;
8.4.4. нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрлийг хуульд зааснаар олж аваагүй этгээд хэрэглэх, ашиглах;
8.4.5. согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэх;
8.4.6. согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, худалдаалах, тэдгээрээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг нэрлэх;
8.5. Энэ хуульд заасан журмыг зөрчиж нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэсэн, ашигласан бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

9 дүгээр зүйл. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх
9.1. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх, ашиглах эрхийг Монгол Улсын Засгийн газрын айлтгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зөвхөн үндэсний хэмжээний урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлдэг болон зэвсэгт хүчний байгууллагад олгох бөгөөд мөн гудамж, талбайг нэрлэж болно.
9.2. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санаачлагаараа олгож болно.
9.3. Энэ хуулийн 9.1, 9.2-т зааснаар нэрэмжит болсон этгээд нэр, хөргийг хэрэглэх, ашиглахдаа энэ хуульд заасан журмыг дагаж мөрдөнө.

10 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
10.1. Энэ хуулийн хэрэгжилтэд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

11 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага.
11.1. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж зөрчигчид эрх бүхий улсын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна.
11.1.1.энэ хуулийн 7.4, 8.1, 8.2, 8.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;
11.1.2.нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх эрхийг энэ хуульд заасан журмын дагуу аваагүй этгээд тэдгээрийг дур мэдэн хэрэглэсэн бол иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;
11.1.3. энэ хуулийн 8.5-д заасныг зөрчиж бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн бол иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;
11.2. Энэ хуулийн 8.3, 8.5-д заасныг зөрчсөн албан тушаалтанд эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

12 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
12.1. Энэ хуулийг 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
 

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны .. дугаар сарын ...-ны өдөр                          Улаанбаатар хот
                  
“ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”,
“СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН
ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ


1 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэж байсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэж байсан иргэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг үргэлжилүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.

2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр-ийг нэрэмжит болгон хэрэглэж байсан байгууллага, хуулийн этгээд уг нэрийг нэрэмжит болгон үргэлжлүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.

3 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг оролцуудан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийлгэж патент, гэрчилгээ авсан этгээд цааш үргэлжилүүлэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг ашиглах, хэрэглэхийг хүсвэл энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.

4 дүгээр зүйл. “Чингис хаан”, “Соёмбо” нэрээр нэрлэгдсэн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, улс төрийн нам энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын дотор нэрээ өөрчилж, улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Энэ хугацаанд бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дахин бүртгүүлж, нэрээ шинэчлээгүй бол бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхээс тухайн хуулийн этгээд, байгууллага, улс төрийн намыг татан буулгана.

5 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасны дагуу зохих зөвшөөрлийг аваагүй бол 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн тухайн иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах эрхгүй.

6 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын уг бараа бүтээгдэхүүнийг 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн борлуулахыг хориглоно.

7 дугаар зүйл. Энэ хуулийг “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (182.160.11.251)
    Чингисээс бусад хаан, хатдын нэрийг ер нь урлаг соёлоос бусад зүйл хэрэглэхийг л бүр мөсөн болиулах хэрэгтэй байнаа. Жоохон явцуухан дуу л юм шиг санагдав.
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
    • Үүнийг хууль болгох нь зөв үү, цаана нь бас л авилгал явагдах уу, яах уу хүмүүсээ?
      2012 оны 12 сарын 01
  • зочин (202.180.219.23)
    үнэхээр зөв юм болж байна аливаа зүйл эмх цэгц бодит үнэн юмнаас эхлэх ёстой Чингэс хааны нэрийг гарцаагүй хэрэглэх хүндтэй юманд л хэрэглэх ёстүй гэдэгтэй санал дүүрэн нэг байна,Чингэс нэртэй бүхэн улсын мэдлийн бөгөөд яг журам дүрмийн дагуу байж байвал ард олон бидний хүндлэл гэж бодож байна.Дэлхийн хүн учраас монголчууд бид жинхэнээсээ хүндэтгэлтэй хандах ёстой юмаа
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
  • зочин (202.180.219.23)
    Чингэс хааны нэр орсон бүх юмыг цэгцлээд зөвхөн төрийн улсын хэрэгт л хэрэглэх юм байна гэж ойлгож байсан чинь юу вэ зөвшөөрөл авбал болно гэнэ үү ойлгосонгүй арай чүгүй байлгүй дээ,нэг жишээ хэлэхэд Чингис хааны дэлхийн академи гэх сүртэй нэртэй юмыг хувь хүн байгуулаад өөрөө ерөнхийлөгч нь болоод явж байдаг гэтэл энэ байгуулагад нь лаг том шинжлэх ухааны жинхэнэ эрдэмтэд ороогүй байдаг юм билээ.Ийм академи бол жинхэнэ улсын мэдэлд байж үйл йжиллагаа нь зөвхөн нэг хүний явцуу эрх ашгаар хамгаалагдаад зөвхөн тэр хүнийг өргөмжлөхөд чиглэгдээд явж байхаар монгол улсын нэр хүндэд нөлөөлөхөөр сүртэй нэртэй энэ академи хэрэв байдаг юм бол улсынх байгаасай гэж жирийн иргэний хувьд бодож явдаг м
    2012 оны 12 сарын 01 | Хариулах
  • mongolhvv (80.219.21.230)
    zoboo, arhi deer hiisen chinges haanii zurag bas someboo daraa ni uugaad hayh hetsvv shuu dee
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • MONREVE (112.72.12.23)
    Чингис хааны нэр орсон шүлэг, ном, өгүүлэл бичихэд зөвшөөрөл авч таарах нь дээ. мөн удахгүй Магнай гэдэг нэрийг оруулвал бас зөвшөөрөл хүсдэг болох вий дээ.
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • (203.91.117.4)
    soyombiig zygeer orhi.ter utgagui urlaggui zuil.
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • (202.131.225.50)
    8.5. Энэ хуульд заасан журмыг зөрчиж нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэсэн, ашигласан бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. ГЭЖЭЭ. ТЭГЭХЭЭР МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ГАДААД ПАСПОРТ НҮҮРЭН ДЭЭРЭ БҮГД СОЁМБОТОЙ. ГАДААД ПАСПОРТЫГ ДАХИН СОЁМБОГҮЙГЭЭР ХЭВЛЭЖ БҮХ ХҮН АВАХ БОЛОХ НЬ ЭЭ. ДЭЛГЭРМӨРӨН ТОЛГОЙН ДЭЭРХ ШИВЭЭСЭЭ АРИЛГУУЛАХГҮЙ БОЛ ХИЛЭЭРР НЭВТЭРЧ БАС ЧАДАХГҮЙ НЬ. ЭНЭ ЗААЛТЫГ ЭРГЭЖ САЙН ХАРААРАЙ ДАА ГИШҮҮДЭЭ.
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
    • teneg
      tenegee passport end yamar hamaa bainaa. Chamd oilgogdohoor tailbarlahad Chinggis gesen nertei hyatad arhi oruulahgui gesen sanaa
      2012 оны 11 сарын 30
  • Гүүш (125.35.87.18)
    Хятадын "Түүхийн эх суравлж" шашдирт "铁木金天下唯一皇帝" буюу хөх тэнгэр дор бээр хаадын хаан мөн болой гэж эртний ханзаар бичсэн байдаг. Тиймээс нэр томьёонд үүнийг давтан оруулж албан ёсоор нэрших нь зүйтэй. Энэ хууль болооогүй түүхий байна. зүгээр албан журам шиг агуулгатай болжээ. Зүгээр л нэг хууль санаачилсан болоод 40 сая төгрөгийг хувааж аваад байж болохгүй. Энэ мөнгө ард түмний халааснаас гардаг татварын мөнгө!!!!!!!!!!!!!
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • ХЭХЭ (202.179.11.34)
    Би эхнээс нь дууслат уншлаа. Энэ хууль бол зөвшөөрлийн хууль байна. Ийм бодол төрөв нөгөө архи зардаг гарууд бол зөвршөөрлийг нь бол авжил таарна. Зөвхөн тэд нар ашиглахаар зориулан гаргасан мэт санагдлаа. Бүр ийм заалт байвал болж байна. Ярхи тамхи болон бусад төрлийн мансуурах бодис ундаа, гэх мэт бүтээгдхүүнд ашиглахыг бүрэн хорино гэвэл болж байна.
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • MB (202.70.37.202)
    их эзэн Чингис хааны талаарх нэрлэсэн зүйлүүд их байсан юмаа цаашдаа хууличилаад өгсөн нь сайн хэрэг байна. Манайхан ч гэсэн больмоор юм. Архи мархин дээрээ нэрлэцэн ч байх шиг өөр нэр өгч болнооо доо заавал Чингис гэдэг архи онгоцны буудал байх хэрэг байгаа ч юмуу бүү мэд. Болиулчиахад боломжтой л зүйл
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • орхон23-10в (202.131.234.18)
    иргэний хууль, оюуны өмчин тухай хууль, олон улсын эрхийн актуудтай уялдуулах
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • орхон23-10в (202.131.234.18)
    Чингис хаан гэсэн нь хүний нэр биш цол юм, Тэмүүжин буюу Төмүчин гэх нь нэр нь болой. ийм ч учраас Элбэгдорж ерөнхийлөгч Тэмүүжин-Чингис хаан гэж хэлсэн байдаг. Монголын Нууц товчоонд буюу Юань чао би ши гэх түүхэн эх сурвалжид Жамухыг хаан болоход Гүр хаан гэсэн цолоор өргөмжилдөг бол Төмүчинг Чингис хаан гэсэн цолоор өргөмжлөөд Хагану хаган буюу хаадын хаан гэж тодотгодог
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • cool (202.170.64.68)
    SETGEL BHAD AJILLAJ BOLDOG, BOLGODOG GEDGIIG HARUULJ BGAAD TALARHAJ BNA. BODOJ BSANAAS MUNDAG ZALUU BNA SHUU...
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • (203.91.119.100)
    magnai neeree mundag zaluu yumaa. zaluus tanias vlger duurailal awch bga shvv, bayrlalaa tanid.
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (49.0.158.84)
    sain bn bayar hurgie. naiz mini gehdee tsoorhoigui l huuli hiigeerei dee ter door hun bichsen bn shde 7-r zuiliin tuhai terniig ergej neg haraarai. ter bayartsogtiin heleed baisan angliin huulind iimerhuu huuli bn uu sain sudlaarai. hamgaalsan ch yum hsig hamgaalaagui ch yum shig huuni bol demii shde. daraa n ard tumnii haraaliig idne. chamd dahin dahin bayar hurgiw. ih olon sain zuil hiij bn daa. mun amia sain hamgaalj yavaarai. manaihan ayultai shuu. iim zorigtoi zaluuchuud hovor bolson tsagt bie sain bodooroi.bayarlalaa
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • (202.170.67.22)
    ta uuruu bolgoomjtoi l bgaarai
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • buyana (202.55.186.20)
    mash sain,Magnaid amjilt husei
    2012 оны 11 сарын 30 | Хариулах
  • (85.218.60.11)
    bi odoo ene zalyyg mash ih unelj ehelj bn
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    mash zub .demjij bn!!!!bas 1zuil bn.Mongol YLS 2,9 BARRAELI gazriin tos exportod gargsan bn.ene tyhai medeelel ynshlaa.Mongol gazriin tosoo bolobsryylj nefti uildberlej bolohgui bgaagiin ychir yu be?neftiin jijig uiikdber baigyylaad gadnaas abdag benzin tosoo bagasgaj bolohgui yu?bid OROS ylsaas bngiin haraat bn.ene asyydliig bodoj shiidej uguuch .please?!bidnii mongolchyydiin hamgiin gol emzeg sedeb ene bishuu?getel bid yagad hyatadyydad derelhuuleed hamag olson zuilee gadagsh ni aldaad bnaaa?
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • zochin (117.241.236.90)
    ajilaa sn hiij bgaa zaluu huchin bn rsaashdaa iluu ihiig higeerei hyattad uud ih orj irj bn ene asuudliig neg tiish ni bolguul zugeer l bn da ah mone
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (85.218.60.11)
    mash zub demjiij bn.tsaad bathuu gej oligarhi chin ylsiin ih hyraliin gishuun bolj erhee baytalgajyylaad daraa ni arhiniiha aneriig heber abch udleh geed uzej tarah biidee?
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (202.61.97.101)
    Амжилт хүсье. Интернетийн хурд яагаад харилцан адилгүй ажиллаад бна вэ? Амалсан хурд тодорхой хугацааны дараа багасах юм. Мөн upload, download хурд өөр болчих юм. Provider-ууд луйвар их хийх юм даа.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • ЦАХИУР ТӨМӨР (183.81.169.21)
    АМЖИЛТ ХҮСЬЕ ЭНЭ НИЙГЭМД ГЭГЭЭ ОРУУЛЖ БАЙГАА ЗАЛУУ АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧДААС Л БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ ЦААДУУЛ ЧИНЬ ТҮГЖИЛДЭЖ МЭДНЭ ШҮҮ
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (122.201.18.190)
    Магнай, Ганбаатар хоёр бол жинхэнэ улс төрчид. Магнай чамд баяр хүргье. Их сайн төсөл болсон байна. Чингис хаан нэрийг авах, нэрэмжит болох бүтээгдэхүүн, байгууллага монголдоо төдийгүй дэлхийн дээд жишигт хүрсэн хамгийн шилдэг зүйлдээ өгч байх зарчмыг тодорхой зааж өгмөөр байна. тэгэхгүй бол мөнгө лоби хоёроор юуг ч худалдаж авах этгээдүүд дүүрэн байгаа шүү. Олон нийтийн санал асуулгаар шалгаруулах мэт хаалтууд тавих хэрэгтэй.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (180.235.163.10)
    уг нь энэ талаар би бараг сарын өмнө л Магнайд твитерээр санал болгосон. харин нэмэлт тусгах талаар дахин санал хүргэсэн. оруулах эсэхийг хүлээх л үлдлээ.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (180.235.163.10)
    яг үнэндээ энэ талаар би бараг сарын өмнө Магнайд твитерээр санал гаргасан юм аа. харин өнөөдөр нэмэлтийг нь явуулсан харин тусгах эсхийг харж байя.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (202.170.82.21)
    7 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлгийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл 7.1. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авч энэ хуулиар хориглосон нөхцөл байдал байгаа эсэх, тухайн хүсэлт гаргагчийн зүгээс нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлтэй хандах байдал, Монгол Улс болон гадаад оронд бий болгосон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр хүнд зэргийг харгалзан үзэж зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ... ene zaaltaar bol soyombo altan chingiss moritoi chinngiss har chingiss gesen nertei arhinuudiin ner heveeree l baih ym bna daa ed nar chini olon ulsiin shagnaltai bas olon ulsad hudaldaalagdag biz dee
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.170.80.52)
    Их дэлгvvрийн ємнєх явган хvний гарц руу орох гэхээр торон хашаа тавиад туушид нь хаачихсан Цагаан зураас руу орохын тулд хашааг тойрохдоо явган зорчигчид машин замруу заавал орж байна Гэтэл эдгээр хашааг тойрохдоо шууд автобусны замруу орчихож байгаа нь бvр аюултай болжээ Явган зорчигч анзаарга алдвал автобус машинд дайруулахаар аюултай байна Энэ гарц ингэж хоёр талаасаа цагаан зураас руу орох гарцыг нь хашаагаар машин замтай нь тулгаж хаажээ Иймээс явган зорчигчид дахиад машин замруу гарч байж цагаан зураас руу орж байгаа нь машинд ч тєвєгтэй явган хvнд ч аюултай болжээ Ийм байдал vvсээд олон хонож байхад хэн ч анхаарахгvй байгааг гайхаад байна
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
    • uul ni ter hoyor tald bsan gartsiig boliulaad fontanaas chanh hoishoo gartstai bolson shdee. uuruu helbel haan buuzaas garch yavaad hoishoo zam gariy gevel zuun tiishee zam garsanii daraa hoishoo zam garna. anzaarval gartsiig haraar budsan bga
      2012 оны 11 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    5 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    8 цаг 47 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Уржигдар 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Уржигдар 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Уржигдар 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК