БАРИМТ 1
Түүний бүтэн нэрийг ДеМаркус Амир Казинс гэдэг.
БАРИМТ 2
1990 оны наймдугаар сарын 13-нд АНУ-ын АНУ Алабама мужийн Мобайл хотод мэндэлжээ.
БАРИМТ 3
208 см өндөр, 122 кг жинтэй.
БАРИМТ 4
2010 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн тавдугаар сонголтоор Сакраменто Кингс багт нэгдэж байв.
БАРИМТ 5
NBA-д байсан 12 жилийн замналдаа тэрбээр 2010-2017 онд Сакраменто Кингс, 2017-2018 онд Нью Орлеанс Пеликанс, 2018–2019 онд Голден Стэйт Уарриорс, 2020–2021 онд Хьюстон Рокетс, 2021 онд Лос Анжелес Клипперс, 2021–2022 онд Милуоки Бакс, 2022 онд Денвер Наггетс багт хүчин зүтгэжээ.
БАРИМТ 6
Улмаар 2023 онд Пуэрто Рикогийн Гуайнабо хотын "Метс де Гуайнабо" баг тоглосон. Монголд ирэхээсээ өмнө 2023-2024 оны улиралд Тайванийн "Taiwan Beer Leopards" багт тоглосон.
БАРИМТ 7
Тэрбээр Моник, Жесси Казинс нарын хүү юм. Гурван эгч, хоёр дүүтэй.
БАРИМТ 8
Түүний төрсөн дүү Жалээл мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрбээр Наварро коллеж болон Өмнөд Флоридагийн коллежид сагсан бөмбөг тоглож байсан.
БАРИМТ 9
2019 оны наймдугаар сарын 24-нд Атланта хотод олон жил үерхсэн найз бүсгүй Морган Лангтайгаа гэрлэсэн.
БАРИМТ 10
Тэрбээр нэг хүүтэй. Хүүгээ хуримандаа оролцуулахаас татгалзсан бөгөөд тухайн үед хуучин найз бүсгүйгээ "ална" гэж сүрдүүлсэн аудио бичлэг нь ил болсон. Улмаар түүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг үүсгэн баривчлах тушаал гаргаж байв. Алабама мужид гаргасан уг нэхэмжлэлийг 2019 оны арваннэгдүгээр сард хэрэгсэхгүй болгожээ.
БАРИМТ 11
Казинс нь 2014 оны ФИБА-гийн сагсан бөмбөгийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн гишүүн байсан.
БАРИМТ 12
Мөн тэр 2016 онд Риогийн олимпод аваргалсан АНУ-ын багийн бүрэлдэхүүнд тоглосон билээ.
БАРИМТ 13
Кингст тоглосон анхны улиралдаа тэр NBA-ийн Бүх рүүки тоглогчдын нэгдүгээр багт сонгогдсон бөгөөд 2015-2018 он хүртэл дөрвөн удаа НБА-гийн бүх оддын багт багтсан.
БАРИМТ 14
Алабама муж улсын Мобайл дахь ЛеФлор Магнет ахлах сургуульд сурсан.
БАРИМТ 15
Тэрбээр 2009 онд Бүх Америкийн Парадын нэгдүгээр багийн гишүүн байсан бөгөөд 2009 онд McDonald's-ийн Бүх Америкийн Хөвгүүдийн тэмцээнд оролцож, 14 оноо, 8 самбараас бөмбөг авсан амжилтыг үзүүлжээ.
БАРИМТ 16
NBA-д орохоосоо өмнө Кентакки мужийн "Kentucky Wildcats" багт тоглопог байв. Уг баг нь Кентакки Их Сургуулийн эрэгтэй коллежийн сагсан бөмбөгийн баг юм. Тэд NCAA-ийн найман аварга бөгөөд бүх цаг үеийн хамгийн олон ялалттай баг билээ.
БАРИМТ 17
Тэрбээр 2025 он гарахтай зэрэгцэн Монголын сагсанбөмбөгийн үндэсний дээд лигийн "Selenge Bodons" багтай гэрээ байгуулсан. Уг гэрээ нь шигшээ тоглолтод оролцох гэрээ юм. Энэ жил тэр хоёр дахь удаагаа "Сэлэнгэ Бодонс" багт хүчин зүтгэх гэж байна.
БАРИМТ 18
Энэ тухайгаа тэрбээр "Би Сэлэнгэ Бодонгуудад аварга авахад нь тусална" гэв.
БАРИМТ 19
Түүнийг "Boogie" гэж хочилдог.
БАРИМТ 20
Тэрбээр комедиан билээ. Казинс 2020 онд хөтлөгч Майк Эппстэй хамтран Гари Оуэн, Карлус Миллер, Ред Грант, Тони Робертс зэрэг өөрийн дуртай инээдмийн жүжигчидтэй хамтран анхны стэнд ап тоглолтоо бүтээсэн.
БАРИМТ 21
Тэрбээр өнгөрсөн улиралд "Selenge Bodons" багийн бүрэлдэхүүнд финалын хоёрдугаар шатанд "Хасын хүлэгүүд" багтай долоон тоглолт гаргаж ялагдсан байдаг.
БАРИМТ 22
"Selenge Bodons" баг Казинсыг авчрахын тулд шилдэг тоглогч Ахмад Гилбертийгээ багаасаа хассан. Ахмад сүүлийн тоглолтдоо 39 оноо авч багаа ялалтад хөтөлсөн юм. Ингэснээр тэд “Burenscore Mongolians” багийг хожиж, улирлын 15 дах хожлоо авсан юм.
БАРИМТ 23
Ахмад Гилбертийг үдсэн үгэндээ багийн эзэн Л.Наранбаатар "Чи муу ч хэлүүлсэн, сайн ч хэлүүлсэн. Багаа аварсан нь ч бий, алсан нь ч бий. Үнэн юу вэ гэвэл алдаа, оноо хамтдаа биднийх. Хатуу хандаж байсанд уучлаарай! Багт хийсэн бүхний чинь төлөө талархаж, 5000$-оор торгосон торгуулийн шийдвэрээ цуцаллаа. Алддаггүй хүн хэн байхав, гагцхүү давтах хэрэггүй, суралцаад, улам гялалзаарай Jr Gilbert! Энэ улирлын аялал чинь энэ хүрээд өндөрлөж байгаа ч ирээдүйд илүү том талбарт хамт зогсохыг хэн мэдлээ! Бид аварга авч чадвал гавъяаг нь хуваалцах хүн нь гарцаагүй чи байх болно! Баярлалаа сахилгагүй гитарчин дүү минь, Selenge Bodons чамд хайртай" гэжээ.
БАРИМТ 24
2025 онд Монголд ирсэн тэрбээр аварга болж чадалгүй буцсан. Улмаар өнгөрсөн жил Пуэрто-Рикогийн "Метс де Гуайнабо" багт хүчин зүтгэжээ. Уг багт тоглож эхэлсэн даруйдаа тэр талбайгаас хөөгдөж, гарах замдаа үзэгчтэй ширүүн зодоон өрнүүлсэн.



















































Сэтгэгдэл (28)