Архангай аймгийн 19 сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд Хоршоо хөгжүүлэх сангийн талаарх сургалт, мэдээлэлд хамрагдав.
Сургалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршооны хөгжлийн газрын Хоршоог хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ц.Батдэлгэр, Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Галсандорж, Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүхбаатар нар оролцож:
- Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл;
- Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах,;
- Чанаргүй зээлийн өр, авлагыг бууруулах;
- Сангийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх; зэрэг чиглэлээр мэдээлэл өгч, холбогдох зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэв.
- Мөн ХХААХҮ-ийн Сайд болон Архангай аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, чанаргүй зээлийн авлага барагдуулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр сумдын мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллав.



















































