Монгол Ардын намын Бага хурал ирэх тавдугаар сард болох гэнэ. Намын
дотоод асуудал, цаг үеийн байдлын талаар хэлэлцдэг намын Бага хурал
хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард хуралдсан юм.

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хэрхэн хамтарч оролцох вэ гэдэг олон нийтийн анхааралд байна. МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Бага хурлаа хуралдуулна гэж байсан ч наашлуулж, тавдугаар сард хийхээр болжээ.
Энэ хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаас гадна удаан яригдаж буй намын шинэчлэлийн асуудлыг Бага чуулганы гишүүд хэлэлцэх аж.
Намын дотоод асуудал, цаг үеийн байдлын талаар хэлэлцдэг намын Бага хурал хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард хуралдсан юм.