Британийн
Ерөнхий сайд асан Тони Блэйрийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Харин түүний ирэхийг эсэргүүцэж, МАХН-ынхан жагсахаар
болж, яг одоо Сүхбаатарын талбайд цуглаж байна. Учир нь албан бус эх
сурвалжийн мэдээлснээр, Тони Блэйрийг Оюутолгойн гэрээнд өөрчлөлт
оруулахад “Рио Тинто”-гийн талд дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн хардлага
байгаа юм байна. Тиймээс МАХН-ынхан ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Тони Блэйр нь 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (3)