Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байсан Европын
холбооны Комиссын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Жозе Мануел Барросо Кипрыг
тойрсон Европын холбооны хямрал гэнэт гүнзгийрсэнтэй холбогдуулан
айлчлалаа хойшлуулсан байна.

Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Барросо энэ сарын 23,24-ний өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулсан тухайгаа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж мэдээлэн, уучлал хүслээ.
Тэрээр Кипр улсын санхүүгийн хямрал хурцдаж байгаатай холбогдуулан Европын Комисс яаралтай хуралдах болсон тул энэ удаад Монгол улсад хийх айлчлал, мөн Токио хотод болох Европын Холбоо-Японы дээд хэмжээний уулзалтаа хойшлуулан, замаасаа Москва хотоос буцлаа.
Сэтгэгдэл (3)