
Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан энэ долоо хоногт Туркийн Анкара хотноо болох гэж байна. Хуралд оролцох Монголын хэсгийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ,
Туркийн хэсгийг Туркийн Шадар сайд бөгөөд Төрийн сайд Бүлент Аринч нар
тэргүүлэх юм.
Хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болно гэж ГХЯ-наас мэдээллээ.