
Уг арга хэмжээний хүрээнд Иржи Лехейчек “Монголд зочилсон тухай” нэртэй илтгэл тавьж, танилцуулга хийсэн бөгөөд ЭСЯ-ны төлөөлөл Чех Улсад суугаа Элчин сайд С.Цоггэрэлийн мэндчилгээг нийт цугларсан олонд уншиж танилцуулсан болно.
Элчин сайд мэндчилгээндээ ардын дипломатыг чухалчилж, Монгол, Чехийн харилцааны чухал хэсэг нь иргэдийн харилцаа, нөхөрлөл гэдгийг цохон тэмдэглээд, Прага хот дахь ЭСЯ Монголд зорчих хүсэлтэй жуулчин болгонд зөвлөгөө өгөн түргэн шуурхай үйлчлэх болохыг дурьдаад Монголд тавтай морилохыг урьсан байна.
Түүнчлэн уг наадмын хүрээнд Монголын ардын дуу хөгжмийн тоглолт, үзэсгэлэн зохион байгуулсан болно.