Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2013-3-26
0
ЖИРГЭХ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг өнөөдөр  Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт хандан  шаардлага хүргүүлжээ.
     c28859b234d932eoriginalУИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг өнөөдөр  Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт хандан  шаардлага хүргүүлжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар  хэлэхдээ “Манай улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч  хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байна. Эртний түүхтэй, үндэсний соёлын нэг хэсэг болсон морин уралдаан уламжлал ёсоо хадгалж байх нь тодорхой. Гэхдээ эртний уламжлалд морио, хүүхдээ хайрладаг байсан. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд  “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа боловч тэдгээрт  хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд  хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Тиймээс Засгийн газарт Морин хуралдааны тухай хуулийг санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна” гэлээ.

   Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хурдны мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн  хүүхдийн тоо зөвхөн 2009 оны эхний 9 сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ.  Нийт эмчлүүлсэн  хүүхдийн 85,4 хувь нь эрэгтэй, 14,6 хүүхэд нь эмэгтэй, хамгийн том нь 18, бага нь 4 настай байжээ. Өвчний оношийг эзлэх хувиар нь жагсаавал мөр ба бугалганы хугарал 34,2, шууны яс хугарал 19,6, гавал доторх бэртэл 11,4, гавал ба нүүрний ясны хугарал 8,86, шилбэний ясны хугарал 7,59, дунд чөмөгний хугарал 7,59, бусад гэмтэл 10,76 хувийг эзэлдэг байна. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд 2 хүүхэд нас баржээ. Гэхдээ энэ тоо, баримтад орон нутгийн мэдээлэл ороогүй байна.

   УИХ-ын гишүүн С.Одонтуяа уралдааны морь унаж буй хүүхэд ар гэрээ тэжээх зорилгоор амь биеэ хайрлалгүй морь унадаг, эсвэл хурдан морины эзэд хүүхдийг эдийн засгийн гачигдлаар нь ашигладаг байхаас сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, аюулгүй байдлыг нь хангах зэрэгт эрх зүйн орчинг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Засгийн газрын тэргүүнд хүргүүлж буй шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүд 100 хувь дэмжиж байгаагийн зэрэгцээ  хурдны морь унадаг хүүхдийн илгээсэн захидлыг шааардлагад хавсаргасан байна.

        Нэрээ нууцлахыг хүссэн хүү захидалдаа “Манай сургуульд 500 хүүхэд байдаг. Ихэнх хүүхэд морь унадаг учраас хичээлийн хоцрогдол ихтэй. Энэ сургуулийн 60-70 хүүхэд морь унадаг.

Бидний хийдэг ажил:
Өглөө 8 цагт очоод морь услах тэжээл өгөх гэх мэт маш их ажил хийдэг.
11 цагт өдөр бүр уралдаантай байдаг учир хүүхэд бүр морь унадаг.
Орой морь услаад тэжээл өгөөд 19 цагт гэртээ харьдаг.
Бид морь унаж ирээд халуун хоол цай иддэггүй. Өөрсдөө хоол хийж иддэг.
Хувцас, малгай, бээлийг өөрсдөө гаргадаг.
Өвөл хаврын цагт чих, гар, хацар, хөл хайрах, хагарах, хөлдөх асуудал нь  хэвийн зүйл болтлоо давтагддаг.
Мориндоо өшиглүүлэх, унах тохиолдол их байдаг.
Цалин гэж сард 150.000 төгрөг авдаг.
Морь унаж байгаа хүүхдүүд хоорондоо их зөрчилддөг.
Унаач хүүхдүүд хичээлээс их хоцорч, тасалдаг учир сурлагаар хоцрогдолд ордог.
   Би 2013.03.03-нд Дүнжингаравын уралдаанд морь унасан. Гар, чих, хацар, хөл их даарсан. Уралдаанд орж ирээд халуун хоол идээгүй, өөрсдөө хийж идсэн. 2013.03.09-нд бас САА-н уралдаанд орсон. Маш хүйтэн өдөр байлаа. Дараагийн уралдаан нь 4 дүгээр сарын 7-нд болон 5 дугаар сард болно.
   Хүүхдүүд гэрээсээ 6 дугаар сард яваад 8 дугаар сард ирдэг. Зун хоёр сарын турш гэрээсээ хол айл айлаар явж, наадам болгонд морь унаж цалин гэж өнөөх л 150.000 төгрөг авдаг. Гэр орноо тэжээхийн тулд арга буюу хийдэг” гэжээ.
    Ингээд Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн
тэргүүн  Норовын Алтанхуяг танаа

 
             2013.03.26                                      Хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай                                
 
     Монгол наадмын гурван бахархалт төрлийн нэг болсон морин уралдаан эртний түүхтэй, манай үндэсний түүх соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор болон хүссэн байгууллага, иргэдийн санаачилгаар жилийн дөрвөн улирлын турш зохион байгуулах хандлага байгаа ба түүнийг дагасан олон сөрөг үзэгдэл буй болж байна. Тэдгээрийн дотроос жил бүр олон тооны бага насны хүүхэд наадам, зугаа цэнгэлийн золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаатай Засгийн газар эвлэрэх учиргүй гэж үзэж байна.

Эдгээр асуудлаас бид Танд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

  Нэг. Монгол Улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч бусад Хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байгаа нь уралдаан дагасан сөрөг үзэгдэл, түүний дотор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүн ёсны эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа ч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Иймд Засгийн газраас дараах зайлшгүй зохицуулалтыг тусгасан Морин уралдааны тухай хуулийг санаачилж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох. Тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах. Хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх, үүрэг оролцоог баталгаажуулах

Унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын тусгайлсан даатгалыг буй болгож, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцөлийг хуулиар бүрдүүлэх

Өвлийн морин уралдаан бага насны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа бодит байдалд дүгнэлт хийж, одоо мөрдөж байгаа дүрмээр “тухайн жилийн намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын 3-ны хугацаанд морин уралдааныг хориглосон” хугацааг сунган “хаврын адаг сарын 17” болгож өөрчлөх
Хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенци, эцэг эхчүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан хуулиар тогтоох

Морин уралдааныг мэргэжлийн спорт болгон хөгжүүлэхийг түлхүү дэмжсэн бодлогын зохицуулалтыг буй болгох
Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох.

   Хоёр. Засгийн газраас холбогдох тооцоо судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт суурилсан хууль боловсруулж өргөн барих нь зүйтэй бөгөөд хууль өргөн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд дахин бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцөлийг гаргуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон хүсч байна.
Хүндэтгэсэн:

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                             С.ОДОНТУЯА
                                                                            Ц.ОЮУНГЭРЭЛ
                                                                            М.БАТЧИМЭГ
                                                                             С.ОЮУН
                                                                             Д.АРВИН
                                                                             Р.БУРМАА
                                                                             Д.САРАНГЭРЭЛ                                                                                   
                                                                                                      
 
УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • bi (182.160.26.19)
    ta buhend sanal bna mongoliin urs mash olon boltugai gej bgaa bol huuhed gargaad gertee suuj bui eejuudiig turuus bodlogoor demjij uguuchuu ajil hiij bgaad gertee suulaa 2 sariin mungu ugluu tegeed l boloo daatgaliig hamgiin bagaar bodoj tulnu tegeed buh yumnaas haalttai bailgah yum bair zeeleer abch bolohgui ablaa gehed tatbar tulsun 2% aa avch chadahgui ajildaa orvol bolno geh yum huuhdiig yadaj 2 nas hurtel eej ni harval uvchluh ni baga bh yum amidraliin shaardlagaar huuhdee huneer haruuld ajild orj bna shuudeee sanaliig mini olj unshval adilhan emegteichuud bna ene asuudliig iluu nariin oilgono gej emegtei gishuuddee handlaa ta bugdiig zuv zuil hiij baival bainga demjij bh bolno ard tumen chihi
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • emegtei gishuuded (122.201.18.204)
    ta nar tegvel mongoliin emegteichuud ur hunduulekh erkhgui gesen hyyli batluulaldaa. ta nar bugdeeree 3-s bagagui ur hunduulsenshuudee
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (203.194.115.179)
    zub zub mash zub
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН 00 (202.9.47.131)
    МОНГОЛЧУУДАА ХҮҮХДИЙН АМЬ НАСААР ТОГЛОХОО БОЛЬЁ ОО
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • зэрлэг (202.179.20.162)
    хоосон цээж баячуудын зэрлэг зугаа, тэд өөрсдийнхөө хүүхдийг ингэж морь унуулах уу
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
    • ЗОЧИН 01
      САНАЛ 100 % БАЙНА ШҮҮ
      2013 оны 03 сарын 26
  • hh (203.241.247.100)
    ene bayachuudiin nargian tsengeeniig l hyazgaaralchih yostoi l doo
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (103.11.194.4)
    zov. mongol ulamjlal mongotei humuusiin zugaa bolj huuhdiin ami nasaar togloh es bhgui
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    11 цаг 39 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    12 цаг 57 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    13 цаг 56 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    14 цаг 15 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    15 цаг 41 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    16 цаг 27 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    16 цаг 29 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    16 цаг 32 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    16 цаг 49 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    17 цаг 32 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    17 цаг 40 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    17 цаг 48 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    Уржигдар 17 цаг 03 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 16 цаг 56 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    Уржигдар 16 цаг 47 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    Уржигдар 15 цаг 41 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    Уржигдар 15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК