
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гарагт сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны уулзалтад оролцож, сэтгүүлчдийн асуултад хариу өгч байсан бол дараагийн уулзалтуудад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцсон билээ.