
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супайчай Панитчпакди “Монгол Улс ирэх 10 жилд эдийн засгийн хувьд хурдацтай хөгжилтэй байх болно. Олон улсын валютын сангийн хувьд улс орнуудын тал дээр өөдрөг дүгнэлт хийх нь ховор. Гэтэл саяхан нэгэн тайландаа уул уурхай хөгжиж буй Монгол орны хувьд эдийн засгийн өсөлт нь 20 хувиас дээш байх болно гэсэн байсан. Яагаад гэвэл тэдний гаргасан тоо практикт хоёр дахин илүү гарчихдаг учраас тэр” хэмээн тайлбарлажээ.
24tsag.mn