Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст гарааны ижил нөхцөл алга, хуулиараа сурталчилгаа эхлэх болоогүй ч Төрийн тэргүүн давуу эрхээ эдлээд PR хийгээд байна гэх шүүмжлэл сүүлийн үед гарах болжээ.Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэг хүнд зориулж хийсэн байна гэх "шум" гадуур тархаад байгаа юм. Энэ тухай УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодруулбал, “Хэрэв Ерөнхийлөгч сурталчилгааны чанартай үйл ажиллагаа явуулсан бол холбогдох байгууллагад гомдлоо гаргаж болно. Түүнээс биш, сонгууль ойртлоо гээд Төрийн тэргүүн ажлаа зогсоох эрх зүйн үндэс байхгүй” гэв. Түүнчлэн "Ардчилсан нам хэтэрхий дарангуйлсан байдлаар ажиллаж байна, цөөнхөө сонсдоггүй" гэх шүүмжлэлд тэрээр, “Парламентад олонхи, цөөнх бий. Олонхи шийдвэр гаргадаг. Цөөнхийн үгийг сонсох ёстой, гэхдээ тэдний үг, шахалт болгоноор шийдвэр гарна гэж байхгүй. Цөөнх дандаа бойкот хийж, асуудлыг гацааж, хууль бусаар сөргүүлж ажиллана гэвэл хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.
24tsag.mn



















































